НИЙГЭМ

Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна

Гэрэл зургийг
MPA.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай ба энэ ажиллагаа хүлээгдэж байгаа. Хэргийг нэхэн сануулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр нь сайн найз, улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, шалгуулж байгаад өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан. Улмаар тэрбээр олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэгт холбогдож, тамгыг буцааж өгснөөр албан үүргээ албан ёсоор хүлээлгэж өгсөн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet