Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, "Цахим үндэстэн" болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг операторын системээр дамжуулан "ХУРДАН" цэгийг бүх хороод, сумдад үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Энэ ажлын хүрэнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 24 хороо буюу бух хорооны зохион байгуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хургах боломж бүрдэж байна. Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо.

Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой бөгөөд 37,736 өрх, 136,280 гаруй иргэн оршин суудаг, хун амынхаа тоогоор нийслэлийн хэмжээнд 6-р байр ордог бөгөөд Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг иргэн өмнө нь Төв шуудангийн "ХУРДАН" цэг, Чингэлтэй дүүргийн наг цагийн үйлчилгээнээс төрийн үйлчилгээг авахын тулд ойролцоогоор 8 км замыг туулж 2-3 цагийг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжийг бүрүүлж байна.

"ХУРДАН" цэгээс иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, лавлагаа, ул хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаанаас гадна иргэний үнэмлэх дахин авах, ажилгүйдлийн тэтгэмж авах хусалт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг и-монгол гар утасны аппликейшн, операторын системээр иргэдэд хүргэж байгаа бөгөөд тун удахгүй төрийн үйлчилгээний хөдөлгөөнт "ХУРДАН" цэг, өөртөө үйлчлэх 24 цагийн "ХУРДАН" цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хун амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулна.

#онцолсон, #live, #ЦХХХЯ, #Чингэлтэй дүүргийн бүх хороонд "Хурдан" цэг,