Жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.
Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай байдаг.

Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ. 
Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог аж.

Манай орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагддаг бөгөөд ихэнх загасны үржил нь дөрөвдүгээр сарын дунд үеэс 7-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Зарим төрлийн загаснууд 8 сараас 11 сарын дунд үе хүртэл түрсээ шахдаг. Жилд 1-2 удаа түрсээ тасалж шахдаг загас ч бий. Цурхай загас гэхэд л нэг удаадаа 74 мянгаас 236 мянган түрс шахдаг. Ингэж олон мянган түрс гаргах боловч бие гүйцсэн загас болох хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь л амьд үлддэг. Тиймээс иргэд үржлийн хугацаанд нь загас агнахгүй байвал хэдэн арав дахин үржиж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах нөхцөл бүрдэх юм. 

Зарим тодорхой тооны загас бусад сар, улиралуудад ч үржилд ордог. Тухайлбал,
- Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл
- Буйр нуурын загасыг жил бүрийн 05 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл
- Омоль загасыг жил бүрийн 08 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл
- Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл
- Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барих агнахыг хориглосон байдаг.

Загасыг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэн ховор болон тусгай хамгаалалттай бүс нутгаас агнасан бол Эрүүгийн 24.5 зүйлд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хэрэв та агнуурын зорилгоор загас барих гэж байгаа бол Монгол улсын амьтны тухай хуулийг дагаж мөрдөнө үү.

#Экологийн цагдаагийн алба,