65-аас дээш насны хүмүүсийн дунд бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл буурч байгаа ч 20-40-д насны хүмүүсийн дунд хурдацтай нэмэгдэж байгааг нэгдүгээр сард Америкийн Хавдрын Нийгэмлэгийн нийтэлсэн тайлан харуулжээ.
1990-ээд оны дунд үеэс эхлэн залуучуудын дундах бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл жил бүр 2 орчим хувиар нэмэгджээ. Улмаар бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь АНУ-д 50-аас доош насны эрэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын тэргүүлэх шалтгаан, 50-аас доош насны эмэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон байна.
Залуучуудын дундах бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар зөвхөн АНУ гэлтгүй дэлхий даяар нэмэгдсэн бөгөөд шулуун гэдэсний хорт хавдар болон бүдүүн гэдэсний зүүн хэсгийн хавдар ихэнх хувийг нь эзэлж байгааг судалгааны үр дүн харуулжээ.
“UTHealth Houston”-ийн дэд профессор, хорт хавдар судлаач Кэйтлин Мерфийн хэлснээр залуучуудын дундах бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь илүү түрэмгий болж байгаа ба энэ насныхныг хорт хавдрын тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөдөггүй учраас ихэнхдээ хожуу үедээ илэрдэг байна.
Эмч нар залуучуудын дундах хорт хавдрын шалтгааныг ихэвчлэн генетикийн мутацитай холбон тайлбарладаг. Үүний адилаар залуучуудын дундах бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь ахмад настнуудын хавдартай харьцуулахад өөр мутацитай байгааг зарим молекулын судалгаагаар тогтоосон байдаг аж. Нэгдүгээр үеийн хамаатан дунд нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар, эсвэл хорт хавдрын өмнөх полип өвчтэй хүн байвал хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг нь уг таамгийг баталдаг байна.
Үүний зэрэгцээ, амьдралын хэв маяг, хоолны дэглэм нь бүх насныхны дундах хорт хавдрын өвчлөлд нөлөөлдөг болох нь зарим судалгаагаар тогтоогдсон байдаг. Сүүлийн үед залуучуудын дунд улаан мах, хэт боловсруулсан хоол хүнс, чихэрлэг ундаа, архи согтууруулах ундаа болон тамхины хэрэглээ нэмэгдсэн ч идэвхтэй хөдөлгөөн хэдэн арван жилийн турш тасралтгүй буурчээ.
Эдгээр бүх хүчин зүйл нь хорт хавдрын эрсдэлтэй холбоотой боловч аль нь ч залуучуудын дундах бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын өсөлтийг бүрэн тайлбарлаж чадахгүй. Иймээс шинжээчид хүрээлэн буй орчны бусад хүчин зүйлүүдийг судалж эхэлжээ.
Судлаачид гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрийг алдагдуулдаг антибиотик, өвчин намдаах эмийн зориулалтаар хэрэглэдэг стероид агуулаагүй үрэвслийн эсрэг эмүүд (ибупрофен), ходоодны хүчилд уудаг болон сүүлийн хэдэн арван жилд хэрэглээ нь нэмэгдсэн хэд хэдэн сэтгэцийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Мөн хүрээлэн буй орчны химийн хорт бодисыг хорт хавдрын өсөлтөд нөлөөлдөг байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Хэрэв ойрын хамаатан эсвэл гэр бүлийн гишүүн чинь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвчилж байсан бол эмнэлгийн байгууллагын зөвлөдгөөс 10-15 жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын нэгдэл зөвлөдөг.
Мөн хэвлийгээр өвдөх, өтгөний өөрчлөлт, шулуун гэдэснээс цус гарах зэрэг хорт хавдрын шинж тэмдгийг мэддэг байх нь чухал юм. Хэрэв эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч байвал эмчтэйгээ зөвлөлдөж, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Эх сурвалж: The New York Times

#эрүүл мэнд, #бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар,