Өнгөрсөн сард Германы Бундестаг буюу доод танхим каннабисын шинэчлэлийг олонхын саналаар баталсны дараа өнгөрсөн долоо хоногт дээд танхим болох Бундесрат хуулийн төслийг баталсан.

Хууль дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж байгаа бөгөөд ингэснээр насанд хүрэгчид хувийн хэрэгцээндээ зориулж 25 гр хүртэл каннабисыг олон нийтийн газарт авч явах, гурав хүртэл каннабисын төрлийн ургамал тарих эрхтэй болж байна. Мөн энэ төрлийн хэргээр өмнө нь шийтгүүлж байсан хүмүүс гэмт хэргийн бүртгэлээ арилгах боломжтой болжээ. 

Гэхдээ өглөөний 7-20 цагийн хооронд сургууль, спортын төв, явган хүний ​​бүсийн ойролцоо тамхи татах нь хориотой.

Харин долдугаар сарын 1-500 хүртэл гишүүнтэй ашгийн бус тариаланчдын холбоо эсвэл нийгэмлэг байгуулах тогтолцоог бий болгож байгаа аж. Ашгийн бус клубууд нь зөвхөн тус улсад амьдардаг хүмүүст зориулагдах тул жуулчдад хуулийн шинэчлэл хамаарахгүй байна.

Энэ алхам нь хар зах зээлийг хумьж, чанарын хяналтыг сайжруулахад тусална гэж дэмжигчид хэлж байгаа ч цагдаагийн үйлдвэрчний эвлэлүүд бодит хор хөнөөлийн талаар анхааруулжээ.  

Германы Цагдаагийн Холбоо (Gewerkschaft der Polizei)-ны Александр Пойтц ашгийн бус клубууд нээгдэхээс өмнө эрэлт нь хууль ёсны нийлүүлэлтээс хурдан давна гэж үзэж байна. Мөн урт хугацаандаа гэмт хэргийн сүлжээнүүд хуулиар халхавчлан үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж болгоомжилж байна.

2021 онд засгийн газраас явуулсан судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 10.7%, эмэгтэйчүүдийн 6.8% нь сүүлийн 12 сарын хугацаанд дор хаяж нэг удаа каннабис хэрэглэсэн гэж хариулж байсан бол 18-24 насныхны дунд давтамж нь илүү өндөр байжээ. 

Түүнчлэн Европын эмч нарын байнгын хороо (CPME) зэрэг бүлгүүд каннабисыг донтолт үүсгэж, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

#Герман, #каннабисын хэрэглээг зохицуулах шинэ хууль,