Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхны хамт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд ажиллав.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг орчимд уулын ус бууж, хөрсний усны түвшин нэмэгдэж буй. Иймд тухайн байршилд үерийн усны даланг бэхжүүлэн, өргөтгөх, хөрсний ус зайлуулах насос станц, ус цуглуулах усан сан байгуулах зэрэг ажлыг энэ оны бүтээн байгуулалтын ажилд оруулахаар газар дээр нь ажилласан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд хур тунадас элбэг байгаагаас үүдэн хөрсний усны түвшин өндөр байна. Үүнээс шалтгаалж гэр хорооллын айл өрхүүд суурьшихад хүндрэл үүсэж буй. Тиймээс энэ чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн 7.6 км үерийн даланг үргэлжлүүлж, усны суваг болгон бэхжүүлэх, хөрсний ус зайлуулах насос станц байгуулах, Сонгинохайрхан дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотод ус зайлуулах ганц станц байдаг бөгөөд тэр нь Социализмын үед хийгдэж байсан. Тиймээс хүн амын тоо нь 1.7 саяд хүрсэн энэ том хотод хөрсний ус зайлуулах станцыг дор хаяж 10 байршилд байгуулахгүйгээр бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй” гэв.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах үерийн далантай холбож, үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. Түүнчлэн хөрсний ус зайлуулах насос станц, ус цуглуулах усан сан зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөж байна. Уг цогц бүтээн байгуулалтын зураг төслийг УБЗАА, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Сонгинохайрхан дүүрэг хамтран яаралтай дуусгахыг Хотын дарга үүрэг болгосон юм.

Дээрх бүтээн байгуулалтуудыг цогцоор нь хийж чадвал Сонгинохайрхан дүүргийн 5, 24, 26, 40, 41 дүгээр хорооны айл өрхийн хөрсний усны түвшнийг бууруулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

#онцолсон, #НЗДТГ, #сонгинохайрхан дүүрэг,