Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 150,000 иргэнийг цэргийн жинхэнэ албанд дуудсан зарлигт гарын үсэг зурж, хаврын цэрэг татлагын ээлжит аяныг эхлүүлсэн тухай Кремль ням гарагт цахим хуудсаараа мэдэгдсэн байна.
Орост бүх эрчүүд 18 наснаасаа эхлэн нэг жилийн цэргийн алба хаах эсвэл түүнтэй дүйцэхүйц сургалтад хамрагдах ёстой байдаг.
Өнгөрсөн жил Оросын эрх баригчид цэрэг татлагын насны дээд хязгаарыг 27-оос 30 болгон нэмэгдүүлэхийг дэмжсэн ба шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг өөр улсад болж буй байлдааны ажиллагаанд явуулах боломжгүй бөгөөд 2022 онд болсон дайчилгаанаас чөлөөлөгдөж байв. Гэсэн ч хугацаат цэргийн алба хаагчдыг фронт руу илгээсэн тохиолдол өмнө нь гарч байсан.
Түүнчлэн ням гарагт Батлан хамгаалах яам анхан шатны сургалтаа дуусгасан цэргүүдийг албанаас чөлөөлсөн баримт бичгийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Ингэснээр бэлтгэгдсэн цэргүүд Украинд “сайн дураараа” алба хаах боломжтой болж байгаа ч олон цэрэг гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд орж байгааг “DW” тэмдэглэсэн байна.
Есдүгээр сард Путин намрын цэрэг татлагад 130,000 хүнийг дуудах тухай зарлигийг баталж байсан бол өнгөрсөн хавар Орос 147,000 хүнийг цэрэгт татаж байв.
Эх сурвалж: Reuters, DW

#Владимир Путин, #ОРос, #цэрэг татлага,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557