Цаг агаарын аюултай үзэгдэл болж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 2-р ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх Аймгийн Онцгой комиссын шийдвэр гарлаа.

Хөдөө сумдын хувьд нөхцөл байдалдаа тохируулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сумдын онцгой комисст үүрэг болгожээ.

Аюулт үзэгдэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлалаа. 

#аймгийн онцгой комисс, #Өмнөговь аймгийн ЗДТГ, #Өмнөговь аймгийн Даланзадгад сум,