Москвад гарсан халдлагын дараа Ерөнхийлөгч Владимир Путиний гол холбоотнууд цаазаар авах ялыг сэргээхийг уриалж эхэлсэн ч Кремль энэ асуудлыг авч хэлэлцэхгүй гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.
Баасан гарагт зэвсэгт этгээдүүд Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд нэвтэрч, 137 хүний аминд хүрч, 182 хүнийг шархдуулсан нь 2004 онд Беслан хотын сургуулийг бүсэлснээс хойших хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болсон юм.
Орос улс халдлагыг үйлдсэн гэх дөрвөн хүнийг баривчилсан бөгөөд халдлагын хариуцлагыг Исламын улс (IS) зэвсэгт бүлэглэл хүлээгээд байгаа.
“Цаазаар авах ялын талаар олон хүн сонирхон асууж байна. Энэ сэдвийг гүн гүнзгий, мэргэжлийн үүднээс, ач холбогдол өгч хэлэлцэх цаг ирсэн” гэж парламентын доод танхим дахь “Нэгдсэн Орос” бүлгийн дарга Владимир Васильев бямба гарагт хэлсэн байна.
Мөн даваа гарагт Оросын ерөнхийлөгч асан, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга болох Путиний холбоотон Дмитрий Медведев өөрийн “Telegram” сувгаар баривчлагдсан сэжигтнүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Ингэхдээ “Тэднийг алах ёстой юу гэвэл. Мэдээж тэд үхэх ёстой. Үхэх ч болно” гэж бичсэн байна.
Харин Кремль цаазаар авах ялыг сэргээх тухай асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр “Одоогоор бид энэ талаар хэлэлцүүлэгт оролцохгүй” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Орост цаазын ялыг хуульчилсан боловч 1996 онд Ерөнхийлөгч Борис Ельцин де-факто моратори тогтоож, 1999 онд Үндсэн хуулийн цэц тогтоолыг баталснаас хойш цаазаар авах ялыг гүйцэтгээгүй юм.
Одоогийн байдлаар Оросын Эрүүгийн хуульд хүн амины, хоморголон устгасан, шүүгч, цагдаа, төрийн албан хаагчийн амь насыг хөнөөхийг завдсан гэсэн таван хэрэгт цаазаар авах ял оноохыг зөвшөөрдөг байна.
Эх сурвалж: Reuters

#Кремль, #ОРос, #цаазын ял, #Москвад гарсан террорист халдлага,