Францын засгийн газар Москвад болсон халдлагыг Исламын улс бүлэглэл хүлээсний дараа терроризмын эсрэг сэрэмжлүүлгээ дээд түвшинд хүртэл нэмэгдүүлэхээр болсныг Ерөнхий сайд Габриэль Аттал мэдэгдэв.

Тэрээр Ерөнхийлөгч Эммануэль Макроны хамтаар аюулгүй байдал, батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа уг алхмыг танилцуулсан байна.

“Москвад гарсан халдлагын хариуцлагыг Исламын улс хүлээсэн бөгөөд манай улсад аюул заналхийлж болзошгүй гэж үзсэний үүднээс” ийм шийдэлд хүрсэн гэж Аттал “X” дээр тайлбарлажээ.

Францын терроризмын эсрэг сэрэмжлүүлгийн систем нь гурван түвшинтэй бөгөөд тус улсад эсвэл гадны оронд гарсан халдлагын дараа эсвэл аюул заналхийлж болзошгүй гэж үзвэл хамгийн дээд түвшнийг идэвхжүүлдэг.

Хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийн үед галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал, шашны байгууламж зэрэг олон нийтийн газруудад зэвсэгт эргүүлийг нэмэгдүүлэх зэрэг аюулгүй байдлын онцгой арга хэмжээ хэрэгжүүлдэг байна.

Франц улс жихадистуудын халдлагад удаа дараа өртөж байсан түүхтэй. Тухайлбал, 2015 онд Батаклан концертын танхимд хэт даврагчид концерт үзэгчид рүү гал нээж, тэднийг олон цагийн турш барьцаалсан хэрэг гарч байв.

Энэ зун Парист болох олимп, паралимпын наадам сая сая жуулчдыг сая сая жуулчдыг татах төлөвтэй байгаа ба үүнтэй холбоотойгоор тус улс аль хэдийн аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд байсан юм.

Эх сурвалж: France24

#онцолсон, #Парис, #Франц,