Өнгөрсөн хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. Тухайлбал:
- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 03.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрөнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд 03.22-ны өдрийн 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
- Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. Долоон гаталга багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Цэнгэл сумаас “Цагаан гол” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин "Цагаан гол"-ын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 04:10 цагт очиход иргэн Е-ын 67-32 й “Уаз 220695” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд суусан байсныг 25 минут ажиллаж, татан гаргасан.
2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас барсан.
Иймд иргэн та зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

#мөс цөмөрсөн, #обег, #хоногийн мэдээ,