Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Ард түмний хүч намаас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд намын даргаар Л.Гүндалайг бүртгэв.
2. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.
3. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын зарим зүйл, заалт болон хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Бүртгэлийн албанаас буцаадаг байсан зохицуулалтыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас буцаахаар, намын нэр баталгаажуулах хугацаа, тамга, тэмдгийн хяналт, дугаартай холбоотой бүрдүүлэх баримт бичгийн хавсралтыг өөрчлөн батлав.
Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар хорооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хорооны тэргүүнээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт сонгогдлоо.

#монгол улсын дээд шүүх, #нийт шүүгчийн хуралдаан,