Ороын баруун хэсгийн Белгород мужийн Грайворон дүүргийн дарга Геннадий Бондарёв хилийн орчимд нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа”-г харгалзан ойролцоох оршин суугчдыг сайн дураараа нүүхийг уриалав.

Оросын Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойш олон удаагийн халдлагад өртсөн Грайворон дүүрэг нь бүс нутгийн нийслэл Белгород хотоос баруун тийш 50 гаруй километрийн зайд, Украинтай хил залгаа оршдог.

Бондарёвын хэлснээр Москвагаас зүүн хойд зүгт 100 гаруй километрийн зайд орших Ярославль муж Грайвороны оршин суугчдыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Оросын иргэдээс бүрдсэн Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэлүүд долоо хоног гаруйн өмнөөс Грайворон дүүрэгт удаа дараа халдан довтлоод байгаа. 

Халдлагын улмаас Белгород мужаас 9,000 орчим хүүхдийг нүүлгэн шилжүүлж, хил орчмын зарим сургуулиудыг зайн сургалтанд шилжүүлж байгааг Гладков мягмар гарагт мэдэгдэж байв. 

Лхагва гарагт зэвсэгт бүлэглэлүүдийн нэг нь болох Оросын сайн дурын корпус халдлага үргэлжилсээр байх болно гэж анхааруулаад, Белгород мужийн бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг албаны хүмүүст уриалжээ.

Бүс нутгийн захирагч Вячеслав Гладковын мэдэгдсэнээр пүрэв гарагт Украины халдлагын улмаас Белгород хотод таван энгийн иргэн шархадсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Белгород муж,