1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг.

Тэгвэл төр, хувийн хэвшил хамтарсан өмчлөлтэй тус компани 2008 онд 2.3 сая, 2014 3.1 сая, 2017 онд 2.25 сая, 2018 онд 6.4 сая, 2023 онд 18.5 сая буюу дээрх хугацаанд нийт 32.7 сая төгрөгийг ногдол ашиг болгож нийслэлд хуваарилсан байна.

Түүнчлэн нийслэлээс жил бүр төсөв зарцуулан Төв цэнгэлдэх хүрээлэнг засаж, тохижуулдаг бөгөөд 2008 оноос хойш урсгал засвар, тохижилтод 4.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Хамтарсан компани боловч санхүүгийн мэдээллээ тайлагнадаггүй, ногдол ашиг өгөхгүй байгаа зэрэг нь хууль зөрчиж байгаа гэж үзэн нийслэлийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдээд байгаа юм.

Дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлжээ. Үүнд:
1.    Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
1.    Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
2.    Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27,500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
3.    Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
4.    Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
5.    Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
6.    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
7.    Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.
Ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдал /мян.төгрөг/

№    Огноо    / Төвлөрүүлсэн дүн     / Тайлбар
1.    2008    2,359.80     Шүүхийн маргаантай байсан тул ТУЗ хуралдаагүй байна.
2.    2009    0    
3.    2010    0    
4.    2011    0    ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээгүй.
5.    2012    0    
6.    2013    0    
7.    2014     3,172.80     ТУЗ-ийн 2014 оны 14/01 тогтоолоор 3,302.3 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
8.    2015    0    ТУЗ-ийн 2015 оны 15/05 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн.
9.    2016    0    ТУЗ-ийн 2016 оны 16/02 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн.
10.    2017     2,250.00     ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 2,500.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
11.    2018     6,409.20     ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 7.121.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
12.    2019    0    ТУЗ хуралдаагүй тул ногдол ашиг төвлөрүүлээгүй.
13.    2020    0    Ногдол ашиг хуваарилаагүй.
14.    2021    0    ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн.
15.    2022    0    Алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилаагүй.
16.    2023    18,513.58     ТУЗ-ийн 2023 оны Т23/02 тоот тогтоолоор 20,570.6 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэсэн.
      Нийт дүн       32,705.38     

#онцолсон, #live, #О.Номинчимэг, #Төв цэнгэлдэх хүрээлэн,