Хүн төрөлхтний сайн сайхан аж байдлыг нэмэгдүүлэхийн төлөө дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй бүхий л салбарын нийгмийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе.
Олон Улсын нийгмийн ажлын холбооноос 2024 оныг нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө нийгмийн ажлын мэргэжлийн үнэ цэн, ёс зүй, харилцан хүндэтгэлийг чухалчлан, тогтвортой байдлыг бий болгоход мэргэжлийн нийгмийн ажилтны гүйцэтгэх үүргийг таниулах, суртачлахад чиглэгдэнэ гэж зөвлөсөн.
Манай улсад Нийгмийн ажилтан бэлтгэх боловсролын тогтолцоо 1997 оноос эх сууриа тавьснаас хойш 27 дахь жилтэйгээ золгож буй харьцангуй залуу мэргэжил хэвээр байна.
21 аймаг, 9 дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэс, сум, хороо болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүд, Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, Хүүхдийн тусламжийн утас 108, Хүүхдийн асрамжийн төвүүдэд нийгмийн ажилтан ажиллаж байна. Түүний зэрэгцээ Ерөнхий боловсролын сургуулиуд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангиуд болон өрхийн эрүүл мэндийн төвүүд, халамжийн газрууд, олон улсын болон үндэсний, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд нийтдээ 3700 гаруй нийгмийн ажилтан ажилладаг.
2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд хүүхэд хамгааллын үйлчилгээг анхан шатанд үзүүлэх, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай байхаар зохицуулалт анх удаа орсон нь нийгмийн ажлын хүний нөөц, ажиллах хүчний чадавхийг нилээдгүй хувиар нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм.

#хнхя, #дэлхийн нийгмийн ажлын өдөр,