АНУ-ын Миссури мужийн Сэйнт Льюс хотод байрладаг “Дэлхийн шатрын алдрын танхим” музейд монголчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн монгол шатар албан ёсоор байршив.

Энэхүү их гарын шатрыг “Хаан шатар” компанийнхан урласан бөгөөд “Нөхөрлөл” нэртэй ажээ. “Америкийн цом” шатрын супер мастеруудын тэмцээнийг нээх үеэр болсон уг ёслолд Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг, “Хаан шатар” компанийн захирал Ч.Бат-Оюун, загвар зохион бүтээгч Д.Насанбат нар оролцож, “Америкийн цом” тэмцээний нээлтийн хонхыг цохьсон байна.

“Дэлхийн шатрын алдрын танхим” нь шатрын сэдэвт дэлхийн томоохон музейн нэг бөгөөд олон оронд үйлдвэрлэсэн төрөл бүрийн ур хийцтэй шатрын арвин үзмэртэйн зэрэгцээ дэлхийн болон АНУ-ын шилдэг шатарчдын алдрыг мөнхөлсөн танхимтай юм.

Харин “Нөхөрлөл” нэртэй их гарын шатрыг урлаж, музейд залсан “Хаан шатар” компани 2015 онд байгуулагдсан бөгөөд Монголын түүхтэй холбоотой сэдвээр бэлэг дурсгалын шатар үйлдвэрлэдэг аж. Тэдний бүтээгдэхүүний дээж “Чингис хаан” музей, Швейцарын “Хөлөгт тоглоомын музей”-н үзмэрийн санд байдаг юм.

#“Дэлхийн шатрын алдрын танхим” музей, #монгол шатар,