Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнөд Солонгосын Тэжон хотод байрлах "Hanwha Aerospace" компанийн үйлдвэрийн пуужингийн түлшний үйлдвэрлэлийн шугамд дэлбэрэлт болж, гал гарсны улмаас таван хүн амиа алдаж, хоёр хүн бэртсэн талаар албаны хүмүүс мэдээллээ.

Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчийн мэдээлж буйгаар, амьд үлдсэн хоёр хүний нэг нь хүнд зэргээр түлэгдсэн гэнэ.  Мөн чухам юунаас болж дэлбэрэлт болж, гал гарсныг тодруулахаар ажиллаж байна. 
Энэхүү үйл явдлын дараах арилжаагаар "Hanwha Aerospace" компанийн хувьцаа 2.8 хувиар, харин түүний толгой компани болох "Hanwha Corp"-ийн хувьцаа 3.4 хувиар буурчээ.

"Hanwha" компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд дурдсанаар, пуужингийн түлш үйлдвэрлэдэг багаж хэрэгслүүдээс тэсрэх аюултай бодисыг усаар угааж цэвэрлэх явцад дэлбэрэлт болсон байж болзошгүй байна. Компанийн Гүйцэтгэх захирал Сон Жэ Ил "Бид амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхнээс гүн хүлцэл өчиж, мэхийж байна" гэжээ. 

"Hanwha" нь батлан хамгаалах болон сансар судлалын компани бөгөөд Тэжон хот дахь тус үйлдвэртээ  тийрэлтэт хөдөлгүүр үйлдвэрлэж, пуужингийн түлш боловсруулдаг байна.  Уг үйлдвэр нь үндэсний аюулгүй байдлын хуулиар хамгаалагдсан тул эрх баригчид үйлдвэрийн дотоод зохион байгуулалтын зургийг авч чадаагүй аж.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Өмнөд Солонгос,