Оросын газрын тосны томоохон компаниудын нэг “Лукойл”-ын дэд ерөнхийлөгч Виталий Робертус 54 насандаа зуурдаар таалал төгсжээ. 

Тус компани лхагва гарагт хийсэн товч мэдэгдэлдээ Робертус Виталий Владимировичийг нас барсанд “гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлсэн боловч түүний үхлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тэрээр Орос Украин руу түрэмгийлснээс хойш нас барсан Лукойл-ын дөрөв дэх удирдах албан тушаалтан юм.

“Лукойл” компанийн ТУЗ-ийн дарга Владимир Некрасов 2023 оны аравдугаар сард зүрхний цочмог дутагдлын улмаас нас барсан бол өмнөх дарга Равиль Маганов нь 2022 оны наймдугаар сард Москва хотын Клиникийн төв эмнэлгийн цонхоор унаж нас барсан.

Тус компанийн удирдах албан тушаалтан Александр Субботин 2022 оны тавдугаар сард нас барсан. Түүний цогцсыг хувийн байшингаас нь олсон бөгөөд түүнийг зүрхний цочмог дутагдлын улмаас нас барсан гэж дүгнэсэн байдаг.

Эх сурвалж: РИА, Украинскаяа Правда

#ОРос, #Лукойл, #Виталий Робертус,