ТАНИЛЦ: Шинэ нисэх буудал руу зорчих тээврийн хэрэгслийн үнийн тариф

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ сарын 4-нөөс нээгдсэн. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчилж байгаа.
Тодруулбал,
- 5 шар-“Драгон” авто вокзал,
- “Буянт-Ухаа” нисэх буудал,
- Төмөр замын төв вокзал,
- “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу буухиа автобус үйлчилгээнд явж байгаа юм.

Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Өөрөөр хэлбэл, иргэд нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх нь.
Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаад байна.
Нийтийн тээврийн төлбөрийн тухайд иргэн өөрийн сонголтоор 10,000 төгрөгөөс дээш өртөгтэй унаа сонгож болох аж.
1. ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ – Нийтийн тээвэр (Чиглэл)









2. ТУСГАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУРХАЙ АВТОБУС, ЧИГЛЭЛ


(Тариф)
3. ТАКСИ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (Энгийн такси)
Дуудлагын утас: 976-1800-1991
4. ТАКСИ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (VIP Такси)
Утас: 976-7000-4499, 9919-0354
Website: www.taximongolia.com
Email: viptaxi1199@gmail.com

Хариулах