Гэрэл зургийг MPA.mn
АНУ-Д ОРШИН СУУХ ХУГАЦАА БОЛОН ЦАГААЧЛАЛЫН ЗАРИМ МАЯГТТАЙ ХОЛБООТОЙ ШИНЭЧЛЭЛийг танилцуулж байна.
АНУ-ын холбооны шүүх 2026 оны 9 дүгээр сарын 14-нд F, J, I ангиллын виз эзэмшигчдийн АНУ-д оршин суух хугацаатай холбоотой шинэ журмын хэрэгжилтийг зогсоох шийдвэр гаргав.
Уг журам 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж, одоо мөрдөж буй “Duration of Status (D/S)” тогтолцоог өөрчлөн F, J ангиллын иргэдийн оршин суух хугацааг ерөнхийдөө 4 хүртэл жил, I ангиллын иргэдийн хувьд 240 хүртэл хоногоор тогтоохоор байсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх шинэ журам одоогоор хэрэгжихгүй бөгөөд D/S тогтолцоо хэвээр үйлчилж байна.
I-539, I-765 МАЯГТЫН ТАЛААР
Шинэ журамтай холбоотойгоор АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) дараах маягтуудын шинэчилсэн хувилбарыг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ашиглахаар зарласан байсан:
• Form I-539 — АНУ-д цагаачлалын бус статусаа сунгах, өөрчлөх хүсэлт;
• Form I-765 — хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл (Employment Authorization Document/EAD) хүсэх маягт.
Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор дээрх маягтын шаардлагад өөрчлөлт орох боломжтой тул I-539 болон I-765 маягт шинээр илгээх иргэд USCIS-ийн цахим хуудаснаас тухайн үед хүчинтэй байгаа маягтын хувилбар (Edition Date)-ыг заавал нягталж илгээхийг зөвлөж байна.
ИРГЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
F, J, I ангиллын визтэй Монгол Улсын иргэд өөрийн I-94 бүртгэл, цагаачлалын статус болон I-20, DS-2019 зэрэг холбогдох баримт бичгийн хүчинтэй хугацааг нягталж, USCIS болон DHS-ийн албан ёсны мэдээллийг тогтмол шалгана уу.
Ялангуяа I-539, I-765 маягт илгээх гэж байгаа бол маягтын хамгийн сүүлийн хувилбарыг USCIS-ийн албан ёсны эх сурвалжаас шалгах нь зүйтэй.
Эх сурвалж: U.S. Department of Homeland Security (DHS), U.S. Citizenship and Immigration Services (USCIS)
Жич: Энэхүү мэдээлэл нь нийтэд зориулсан ерөнхий мэдээлэл бөгөөд тухайн иргэний цагаачлалын статус, нөхцөл байдлаас шалтгаалан холбогдох шаардлага ялгаатай байж болно гэж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа консулын газраас мэдээллээ.