АН 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын бүлгийн гишүүд "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өмчит компаниудын төсөв, зардал, хөрөнгийн зарцуулалтыг сүүлийн 10 жилээр хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр төрийн өмчит компаниуд нийтдээ 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй, 2025 оны аудитын тайлангаар 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэх тоон мэдээллийг дурдав. Мөн эдгээр компанид 70 орчим мянган хүн ажилладаг бөгөөд 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэж мэдээллээ.
Ө.Шижирийн хэлснээр, түр хороо байгуулж төрийн өмчит компаниудын ашиг, алдагдал, үйл ажиллагаа, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг шалган, улмаар УИХ-ын сонсгол зохион байгуулах юм байна. Тэрбээр төрийн өмчит компаниудын хөрөнгө, үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #АН-ын бүлэг, #төсөв, #АН 4/11,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587