“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж ургуулахаар амласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ одоо хэдэн мод тариад байгааг тус үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай уул уурхайн компаниуд манлайлж оролцохоо илэрхийлж, тус бүрдээ тодорхой тооны мод тарьж ургуулна хэмээн амласан байдаг. Тэдгээр компанийн амлалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар цуврал тодруулгыг бид хүргэж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд Монголын уул уурхайн эрдэс боловсруулалтын салбар дахь ууган үйлдвэр. Энэ утгаараа байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажилд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ манлайлж үлгэрлэх хариуцлагатай үүрэг хүлээж явдаг гэж хэлж болно. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулж, 2031 он хүртэл 100 сая мод тарьж, арчлан ургуулахаар зорьж байгаа юм. 

 -Танай үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 2022 он гарахаас өмнөхөн нэгдсэн юм билээ. Хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд юу хийж амжуулав?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд ойн салбарт манлайлах том зорилго тавьж ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийг салбартаа түүчээлж хийх үүрэг амлалт авснаас хойш нэлээд ажил амжууллаа. Бид 100 сая мод тарьж ургуулна гэж амласан. Энэ хэмжээний мод тарьж ургуулахын тулд бэлтгэл ажил зайлшгүй чухал учраас эхний шатны үйл ажиллагаа маань ерөнхийдөө энэ чиглэл рүү нэлээд хандсан.

-Тухайлбал ямар ямар бэлтгэл ажил хийсэн бэ?

- Мэдээж энэ ажлыг тусгайлан хариуцаж, тодорхой төлөвлөгөө зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах нэгж байгуулах нь хамгийн оновчтой шийдэл. Тиймээс мод үржүүлэг, хөрс боловсруулалт, нөхөн сэргээлт зэрэг ойн иж бүрэн үйл ажиллагаа явуулах “Ногоон хөгжил төсөл” хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн нэгжийг 2022 оны тавдугаар сард байгуулснаас хойш Монголд анх удаа 1000 тонн үрийн агуулах буюу Ойн генетик нөөцийн төв байгууллаа. Хөрсний инновац, технологийн төв байгууллаа. Одоо бид Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолбор, төв суурингийн бүсэд тарьц бий болгож бойжуулах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олны хувьд зөвхөн 100 сая мод тариад зогсчихгүй. Бүр хэдэн зуугаар нь мод, ургамал тарьж ургуулах үндэс суурийг бий болгох ёстой гэдэг зарчим баримталж, зорилгоо болгоод байгаа.

-Амлалт өгч, ажлаа эхлүүлснээс хойш хэд хэчнээн мод тариад байна вэ?

-Одоогоор 3,4 сая мод тарьж ургуулаад байна. Мөн 500 мянган үр, тарьц бий болгосон. Мөн дээр хэлсэн хоёр төвийг байгуулсан байна. 10 жилд 100 сая мод тарина гэж амласан. Бидний одоо автоматаар мод үржүүлэх арга технологи бүхий хүлэмжийн төв байгуулах юм. Ийм хүлэмжтэй болсноор жилдээ 10 сая мод тарьж ургуулах боломжтой болох юм. Үүнийг олон улсын тендэр зарлаад, хөрөнгө оруулалтыг нь шийдэгдсэн. Компанийн бизнес төлөвлөгөөндөө оруулаад, тендэр шалгаруулах ажыг нь эхлүүлсэн байна. Түүнд шалгарсан олон улсын нэр хүндтэй компаниуд орж ирээд хүлэмжийг бий болгосны дараа жилдээ 10 саяар тогтохгүй хэдэн арван саяар нь мод тарьж ургуулах бололцоотой. Энэ хүлэмжийн төвөө 1.5-2 жилийн хугацаанд барихаар төлөвлөж байна

-100 саяар нь тарих модныхоо 3 сая гаруйг нь тариад байгаа юм байна. Үлдсэн хугацаанд бараг 97 сая мод тарьж ургуулах боломж байна уу?

-10 жилийн хугацаанд 100 сая мод тарихын тулд жилдээ 10 саяар нь мод тариад эхлэх бололцоо нөхцөл байхгүй юм билээ. Эхлээд модоо тарьж ургуулах бэлтгэл ажил зайлшгүй хэрэгтэй. Эхний таван жилд суурь бэлтгэлээ хангалттай хийж чадах юм бол дараагийн жилүүдэд нь хэдэн арван саяар нь ч мод тарих, ургуулахад асуудалгүй болох юм. Энэ л зарчмаар бид ажиллаж байна. Ойжуулалтын чиглэлээр туршлагажсан гадаадын компаниуд, эрдэмтэдтэй хамтраад Үрийн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төвтэй болсон маань нэлээд том ажлыг нугалаад байгаа гэсэн үг. Дараа дараагийн олон том зорилго, төлөвлөгөө бидэнд бий.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэхээс өмнө нөхөн сэргээлтийн ажлаа хэрхэн хийж гүйцэтгэдэг байв?

-Уул уурхайн салбарынхны хувьд хамгийн чухал зүйл нь байгаль орчны нөхөн сэргээлт. Бид байгаль дэлхийгээ ухаж, үр ашгийг нь хүртэж байгаа л бол эргээд түүнийгээ нөхөж сэргээхэд хүчээ өгөх л ёстой. Хөндсөн газраа буцаагаад унаган төрхөнд нь оруулах тухай асуудал уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн ухамсарт шингээстэй байх учиртай. Бидний үүрэг. “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн овоо орд газрын ашигласан талбайд нөхөн сэргээлтийн ажил жил тутамд хийгдсээр ирсэн.

-Нөхөн сэргээлтийг зөвхөн өөрийн ашигласан талбайд бус, өөр бусад хөндөгдсөн газруудад хийдэг тохиолдол байдаг байх?  

-Дүйцүүлэн нөхөн сэргээх ажил гэж бий. Үүнийгээ бусад уул уурхайн компаниудтай хамтарч хийж байна. Тухайлбал бидний ярьдгаар ченж буюу хууль бусаар газар шороо ухаж, алт олборлодог хүмүүсийн сэндийлээд орхисон газруудыг нөхөн сэргээж ажилладаг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт ийм байдлаар сүйдэгдсэн байсан 2000 га газрыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 2022, 2023 онд нөхөн сэргээсэн. Энэ мэтчилэн зөвхөн манай үйлдвэрийн ашигласан талбайд бус, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан өөр бусад газрууд, мөн ойжуулалт хийх шаардлагатай орчинд, бүс нутгуудад нөхөн сэргээлт тасралтгүй хийгддэг. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр ууланд мод шилжүүлэн суулгах, мод тарих ажил 10 орчим жил үргэлжилж байна.

 -Байгаль дэлхийгээс баялгийг нь авч үр ашгийг нь хүртэж байгаа бол эргээд түүнийг сэргээж нөхөхөд хүч гаргах хариуцлага уул уурхайн салбарынханд заавал байх ёстой, тийм үү? Мөн үйлдвэрлэлийн ямар арга технологи нь байгаль орчинд ээлтэй байхыг байнга эрэлхийлэх нь чухал болжээ.

-Тэгэлгүй яах вэ. Бид уул уурхайн салбарын хөгжлийг нөхөн сэргээх ажилтайгаа хамт урагшлуулах ёстой. Энэ ч утгаараа манай "Эрдэнэт үйлдвэр" энэ ажилд манлайлж оролцох нь зүй ёсны хэрэг л дээ. Одоо дэлхий даяараа “ногоон хөгжил”, “ногоон үйлдвэрлэл” гэж ярьдаг боллоо. Дэлхийн уул уурхайн салбарт “Ногоон зэс” гэдэг том хөтөлбөр хэрэгжиж байна. Ерөөс дэлхий нийтээр ногоон зэс буюу байгальд халгүйгээр үйлдвэрлэж боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авдаг болох чиглэл рүү хандчихлаа. Тийм ч учраас бид зэс үйлдвэрлэх явцад гардаг карбоны хэмжээг бууруулахын тулд чармайх учиртай байгаа юм.

#“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн,