“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зургаан дэд төв байгуулж буй.
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан бол Дамбадаржаа дэд төвийнх 57, Толгойт дэд төвийнх 28.7 хувьтай үргэлжилж байна. Сэлбэ дэд төвд дэд бүтэц хийснээр нийгмийн 35 барилга, байгууламж, 50 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбож, жилд 7500 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан. Тухайн байршилд авто замын сүлжээг нэмэгдүүлснээр Долоон буудлын уулзварын ачааллыг 30 хувиар бууруулсан байна. Мөн 25.000 хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдох боломжтой шугам сүлжээг барьж, 3000 өрхийг өндөр хурдны интернэтэд холбон, мэдээлэл холбооны үйлчилгээ үзүүлэх шилэн кабель, сувагчлалыг хийсэн юм. Одоогоор газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага болон орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажлын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар авто замын түгжрэл 36.3 хувиар, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25.295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дэд төвийн бүтээн байгуулалт удааширч буйн шалтгаан, бүсчилсэн хөгжил болон дэд төвийг хэрхэн уялдуулах талаар хөндөж байв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:
-Дэд төвийн бүтээн байгуулалтыг удаашруулж буй нэг гол хүчин зүйл нь газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлт хийх хууль, эрх зүйн орчин дутмаг байсан учраас Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд газар чөлөөлөлтийн талаар тусгаж, үйл явц, журмыг тодорхой болгосон. Эрх зүйн орчин тодорхой болсон учраас хуульд заасны дагуу газар чөлөөлөлт хийн, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна. Ногоон зээл олгох замаар иргэдийг хашаанд нь сайхан амьдруулах хэрэгтэй гэсэн санал хэлэлцүүлгийн үеэр гарлаа. Гэвч Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн 64 хувь нь зээлийн хүү тэг хувь байсан ч эргэн төлөх чадамжгүй гэж гарсан. Тиймээс зээл олголоо гээд асуудал шийдэгдэхгүй. Агаар, орчны бохирдол, иргэдийн амьдрах орчин гэх мэт Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх гол арга зам нь гэр хорооллыг орон сууцжуулах юм.
НИТХ-ын төлөөлөгч М. Тулгат:
-Дэд төв гэдэг бол гэр хорооллын дахин төлөвлөлт. Улаанбаатар хотын асуудлууд дунд хамгийн хүндрэлтэй нь мэдээж гэр хороолол. Гэр хорооллын бүсэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд маш их төсөв хөрөнгө шаардагдана. Дэд бүтцийг нь шийдэж өглөө гээд амьжиргааны өртгөө төлж дийлэхгүй өрх гэр хорооллын бүсэд олон байгаа учраас тэдний амьжиргааны түвшнийг дээшлүүлж байж л бусад асуудал шийдэгдэнэ. Бид социализмын үеийн засаг захиргааны зохион байгуулалтаар орчин үед амьдарсаар байна. Тиймээс засаг захиргааны нэгжид өөрчлөлт хийх нь зөв гэж бодож байгаа. Ингэхдээ дэд төвүүдтэйгээ хэрхэн уялдахыг сайтар төлөвлөх нь зүйтэй.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Гэр хорооллын дахин төлөвлөлт арав гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн ч гүйцэтгэлийг хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх, төсөв хөрөнгө дутагдах зэрэг олон шалтгааны улмаас үр дүн муутай байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засах, давтахгүй байх зорилгоор дэд төвүүд дэх гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нийслэл өөрөө хариуцах болсон. Улаанбаатар хотын асуудлуудын гол зангилаа нь хот төлөвлөлт. Өнгөрсөн хугацаанд баталсан Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө хангалттай хэрэгжээгүй. Иймд цаашид Улаанбаатар хотыг төлөвлөхдөө өмнөх алдааг давтахгүй байж, дэд төвүүдийг түшиглэн төлөвлөх нь зүйтэй хэмээлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийнхүү болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум,