Ням гарагийн шөнө “SpaceX”-ийн пуужин АНУ-ын гурав, Оросын нэг сансрын нисэгчийг Олон улсын сансрын станц (ОУСС)-д хүргэхээр Флорида мужаас амжилттай хөөрлөө.
Сансрын нисгэгчид дэлхийн тойрог замд зургаан сарын турш ажиллах гэнэ.
“Falcon 9” пуужин Атлантын далайн эрэг дагуух Канавералын хошууy дахь НАСА-ийн Кеннеди сансрын төвөөс 22:53 цагт хөөрчээ.
Пуужингийн дээд шат “Endeavour” хочтой “Crew Dragon” капсулыг хөөрснөөс хойш есөн минутын дараа тойрог замд хүргэсэн бөгөөд 16 цагийн дараа ОУСС-д хүрэх төлөвтэй байна.
Тэрбумтан Илон Маскийн 2002 онд үүсгэн байгуулсан “SpaceX” компани 2020 оны тавдугаар сараас АНУ-ын сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэж байгаа бөгөөд “Crew 8” гэж нэрлэсэн энэ удаагийн баг нь тус компанийн пуужингаар ОУСС-ыг урт хугацаагаар зорьж буй НАСА-ийн найм дахь баг аж.
Багийг тойрог замд анх удаагаа гарч буй АНУ-ын Тэнгисийн цэргийн туршилтын нисгэгч Мэттью Доминик удирдаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд өмнө нь хоёр удаа сансарт гарсан эмч Майкл Барратт, сансрын инженер, Тагнуулын төв газрын техникийн ажилтан асан Жанетт Эппс, цэргийн нисэх онгоцны инженер асан Александр Гребенкин нар багтсан байна.
“Crew 8”-ыг ОУСС-д АНУ, Орос, Япон, Дани зэрэг улсын нийт долоон сансрын нисгэгч угтаж авах юм. “Crew 7” багийнхан 8-р багийг ирснээс долоо хоногийн дараа сансрын станцаас эх дэлхий рүү буцах гэнэ.
“Crew 8” нь наймдугаар сарын эцэс хүртэл сансрын станцад байрлаж, тойрог замын платформын бичил таталцлын орчинд 250 орчим туршилт хийхээр төлөвлөсөн байна.
Олон улсын сансрын станц нь АНУ, Орос, Канад, Япон болон Европын 11 орныг багтаасан консорциумын хариуцан ажиллуулдаг хүний гараар бүтсэн сансрын хамгийн том объект юм.
Эх сурвалж: Reuters

#SpaceX, #наса, #ОУСС, #Crew 8,