“Эмчийн хөгжлийг дэмжих” төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч В.Амаржаргал, Гэмтэл бичил мэс заслын тасгийн их эмч Э.Эрдэнэбаяр нар БНСУ-ын Бусан Их сургуульд суралцахаар болсон байна.

Цаашид жилд хориос доошгүй эмч, мэргэжилтнийг БОЭТ-ийн гэрээтэй өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт суралцуулахаар төлөвлөж байгаа юмАймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа: “Төсөлд хамрагдах эмч мэргэжилтнүүдийн 70 хүртэлх хувь нь БОЭТ-ийнх, 30 хувь нь ЭМГ-ын мэргэжилтэн, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд байна” гэв.

“Эмчийн хөгжлийг дэмжих” дээрх төслөөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжил арга зүйгээ дээшлүүлэхэд бодлогоор дэмжиж, өндөр хөгжилтэй улс орны эмнэлэгт богино хугацаанд туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт технологид суурилж, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх боломжийг нээж байна.

Дорнод аймгийн хэмжээнд буюу БОЭТ, өрх, сумдын ӨЭМТ-үүдэд нийтдээ 227 эмч ажилладаг. 

#Дорнод,