Европын орнууд Хойд Солонгос дахь элчин сайдын яамдаа дахин нээхээр хэлэлцэж байгаа энэ үед Германы төлөөлөгчид нийслэл Пхеньянд цар тахлаас хойш анх удаа айлчилжээ.

Германы Гадаад хэргийн яамны мэргэжилтнүүд техникийн үзлэг хийхээр тус улсыг зорьсон болохыг яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Германы мэргэжилтнүүд яамны барилгад хэд хоногийн турш шалгалт явуулах боловч 2020 оны гуравдугаар сард хаагдсан Элчин сайдын яамыг дахин нээх шийдвэр хараахан гараагүй байгаа аж.

Хойд Солонгосын эрх баригчид цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч, хилээ бүрэн хаасан бөгөөд үүний улмаас ажилтнуудаа сэлгэх, хангамж нийлүүлэх боломжгүй болсон улс орнууд Пхеньян дахь элчин сайдын яамдаа хааж байв. Ковид-19-ийн хямрал намжаад удаж байгаа ч тус улс саяхнаас хязгаарлалтаа зөөлрүүлж эхэлсэн. 

2020 оны тавдугаар сард Элчин сайдын яамаа хааж, бүх дипломат ажилтнуудаа Хойд Солонгосоос татсан Их Британи мөн техникийн мэргэжилтнүүдээ илгээхээр хөөцөлдөж байгааг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөн Их Британи улс Хойд Солонгост хандан олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын агентлагууд, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад тус улсад нэвтрэх зөвшөөрөл өгөхийг уриалсан болохыг хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв. 

Шведийн Хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч Питер Семнеби мөн Шведийн дипломатуудыг Пхеньян руу буцаахад тодорхой ахиц гарсан талаар “Reuters” агентлагт ярьсан байна.

Олон жил хаалттай байсан байгууламжуудад чагнах төхөөрөмж байрлуулсан эсэхийг шалгах, хортон шавжаас цэвэрлэх, засвар хийх шаардлагатай болохыг нэрээ нууцалсан нэгэн дипломатч тэмдэглэжээ.

2023 оны нэгдүгээр сарын байдлаар Пхеньянд есөн улсын Элчин сайдын яам ажиллаж байсан ч зөвхөн Хятад, Орос, Монгол, Куба улсууд өнгөрсөн жилээс ажилтнуудаа сэлгэх боломжтой болсон байна.

Эх сурвалж: Reuters

#Хойд солонгос, #элчин сайдын яам, #Европын орнууд,