БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2023 оныг "Цаг уурчдыг дэмжих жил" болгон зарласан ба уг арга хэмжээний нэг болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчны шинжилгээний лабораторийн нийт 35 албан хаагч БНСУ-д богино хугацааны сургалтад хамрагдаад ирлээ. 

Сургалтаар дараах мэдлэг, мэдээллийг олж авлаа

1.Сургалтын хугацаанд БНСУ-ын агаарын чанарын хяналт шинжилгээний үндэсний сүлжээ, мэдээллийн систем, үр дүн боловсруулах;

2.Агаарын чанарыг сайжруулах олон улсын хамтын ажиллагаа, агаарын чанарын урьдчилсан мэдээг иргэдэд хүргэх систем;

3. Агаар бохирдуулах эх үүсвэрийн хяналтын систем, агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;

4. Тээврийн хэрэгслийн хяналт систем, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;

5. Биологийн нөөцийг ашиглах олон талын судалгаа, шинжилгээ;

6. Агаарын чанарыг тодорхойлох хиймэл дагуулын систем, ашиглалт, судалгаа шинжилгээ;

7.Эрүүл аюулгүй хотыг бий болгоход ашиглаж буй шинэ дэвшилтэт техник технологи;

8. Хог хаягдал боловсруулах үйл ажиллагааны талаар БНСУ-д ашиглаж буй шинэ дэвшилтэт техник технологийн талаар суралцаж газар дээр нь очиж танилцахаас гадна БНСУ-ын соёл, зан заншилтай танилцлаа.

#БНсу, #БОАЖЯ, #Цаг Уур Орчны Шинжилгээний Газар, #"Цаг уурчдыг дэмжих жил",