ХҮҮХЭД: Хийж болохгүй хөдөлмөрийн жагсаалт

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тушаалаар Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг гаргасан байдаг.
Тус жагсаалтад:
-Цаг агаарын тохиромжгүй онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах,
-Массажийн үйлчилгээ үзүүлэх,
-Гар аргаар алт болон үнэт метал олборлох,
-11.01-5.01-г хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах,
-Өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харах,
-Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт урлагийн үзүүлбэр үзүүлэх,
-Авто зам дээр худалдаа хийх,
-Хог хаягдлыг цуглуулах боловсруулах ялгах цэвэрлэх ажлыг хүүхдээр хийлгэхийг хоригложээ.

Хариулах