Гэрэл зургийг MPA.mn
Энэ сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 1.5 сая мал хорогдоод байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан орон нутгуудад ажиллуулж, улсын болон орон нутгийн нөөцөд үлдсэн 26,000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт шууд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Цаашид хөдөө аж ахуйн бирж дээр хадгалагдаж буй 10 мянган тонн тэжээлийн буудай болон бусад тэжээлийг 3, 4 дүгээр сард хүргэхээр төлөвлөөд байгаа талаар энэ үеэр мэдээллээ. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллаж буй. Одоогийн байдлаар аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргахаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд 189,283 малчин өрхийн 72,462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалтай байгаагаас өвс, тэжээл дууссан 39,414, хүнс, хоолны хэрэгцээтэй 7,863, түлээ түлшний тасалдалтай 5,890, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 айл өрх байгаа юм.
Банкнуудын зээл 2023 оны байдлаар өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөж 27.1 их наяд төгрөгт хүрч, нийт хэрэглээний зээлийн 14.4 хувийг малчны зээл бүрдүүлж байгаа бол өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрсэн билээ.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Болормаагаас орон нутгийн нөхцөл байдлыг тодруулахад,
-Манай сумын хувьд 60 мянган мал буюу нийт малын 30 хувь нь хорогдоод байна. Сумандаа 404 малчин буюу мал бүхий өрхтэйгөөс яг хөдөөд 212 нь бий. Эдгээр өрхийн 160-д нь хүрч ажиллахад тун хүндхэн байна. Өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь сүүлийн хоёр жил зуншлага үзсэнгүй, мал тарга тээвэргэ аваагүйтэй холбоотой. Газар орон өвсгүйгээс мал бэлчээрт гарахаа байсан. Хотон дотроо л байдаг. Малчид маань эрвийх дэрвийхээрээ зүтгэн үнэтэй өвс, тэжээл авч байгаа ч хаанаа ч хүрэхгүй байгаа.
Хэрэгцээ их, нийлүүлэлт бага байгаа ч малчид маань бид хүний өмнөөс амьдарч байгаа биш даваад гарна л гэж байна.
Иймд тодорхой шаардлагатай хүсэлтүүдээ Засгийн газрын хэмжээнд өгсөн. Нуулгүй хэлэхэд малчдын зээлийг хойшлуулах биш нэг удаадаа тэглэмээр санагдах юм. Нөхцөл байдал маш хүнд байна гэлээ.

#онцолсон, #А.Болормаа, #зуд, #хэнтий аймаг, #Баянмөнх сум,