АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эхнэр болон охинтой Пүрэв гарагт уулзжээ.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын ерөнхийлөгч Навальныйн гэр бүлд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлсэн байна. Байден Калифорнид болсон уулзалтын үеэр сэтгүүлчдэд хандан Навальныйн үхлийн дараа Вашингтон Орос улс болон Владимир Путиний эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.

Тэрээр Навальныйн эхнэр Юлия, охин Даша нарын талаар Тэр үнэхээр гайхалтай зоригтой хүн байсан бөгөөд эхнэр, охин нь түүнээс дутахааргүй зоригтой байгаа нь үнэхээр гайхалтай гэж хэлжээ.

Цааш нь Навальныйн эр зориг, авлигатай тэмцсэн тэмцэл болон хууль нь хүн бүрт тэгш үйлчилдэг чөлөөт, ардчилсан Орос орны төлөө хийсэн зүйлээр нь бахархдаг гэдгээ илэрхийлэв.

Мөн Навальныйн үхэлд буруутай гэж үзэж буй Путиний эсрэг хориг арга хэмжээг маргааш зарлана гэж хэлсэн байна. 

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуландын хэлснээр шинэ хориг арга хэмжээний зарим нь Навальныйн үхэлд буруутай хүмүүст чиглэнэ, гэхдээ ихэнх нь Путиний дайны машин-д цохилт өгч, одоо байгаа хориг арга хэмжээний цоорхойг нөхөх болно гэж пүрэв гарагт мэдэгджээ.

Украины дайны хоёр жилийн ойд зориулсан Вашингтоны хориг арга хэмжээнд 500 гаруй хувь хүн, аж ахуй нэгж багтаж байгааг АНУ-ын Сангийн яамны дэд сайд Уолли Адейемо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #жо байден, #Путиний эсрэг хориг арга хэмжээ, #Навальныйн гэр бүл,