АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ач охин Наоми Байденыг хамгаалах үүрэг хүлээсэн ажилтны машинд нэвтэрч, эд зүйлс хулгайлсан хэрэг өнгөрсөн оны сүүлээр гарчээ. 

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-ны шөнө Вашингтоны чинээлэг Жоржтаун дүүрэгт гурван этгээд “Ford Expedition” машины цонхыг хагалан тээврийн хэрэгсэлд нэвтрэх үед Нууц албаны агент болж буй үйл явдлыг анзаарч, хулгайч нар руу гал нээсэн байна. Гэсэн ч гэмт этгээдүүд зугтаж амжжээ.

Тухайн үед 30 настай Наоми Байден хэргийн газарт байгаагүй аж.

Хожим мөрдөн байцаагчид өөр нэг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан “Toyota Corolla” маркийн машин дотроос Нууц албаны хамгаалалтын хантааз, шөнийн харааны шил зэрэг эд зүйлсийг олсон байна.

Цагдаа нар “Corolla” дотор байсан McDonald's”-ийн уутан дээрх хурууны хээ, төлбөрийн баримтаар 19 настай Вашингтоны оршин суугч Роберт Кемп болон хоёр дахь сэжигтэн болох 14 настай хүүг илрүүлжээ. Кемпийг хоёрдугаар сарын 7-нд, хамтрагчийг нь хоёрдугаар сарын 16-нд баривчилсан байна. 

Кемп нь өнгөрсөн оны сүүлээр байршил тогтоогч зүүдэг байсан тул түүнийг хэрэг гарах үед тухайн газарт байсныг тогтоожээ.

Түүнийг “Corolla” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашигласан, Нууц албаны машинаас эд зүйл хулгайлсан хэргээр буруутгаж байгаа ба шүүх хурал нь хоёрдугаар сарын 29-нд болно.

Харин 14 настай хүүг Нууц албаны машинд нэвтэрснээс гадна зэвсэглэн машин дээрэмдсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Тэрээр нэгдүгээр сараас хоёрдугаар сарын эхэн үе хүртэл бусадтай хамтарч галт зэвсэг ашиглан, жолоочийг нь айлган сүрдүүлэх байдлаар гурван машин дээрэмдсэн байна.

2023 онд АНУ-ын нийслэлд автомашинтай холбоотой гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. Тэр дундаа тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг 80 гаруй хувиар нэмэгдэж, бараг 7,000-д хүрсэн байна. Харин машин дээрэмдэх гэмт хэрэг 2022 онд 485 байсан бол 2023 онд 959 болж бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Аравдугаар сард Техасын конгрессын гишүүн Хенри Куэлларыг Капитолоос нэг милийн зайд буу тулган дээрэмдсэн хэрэг гарсан. Тэрбээр бэртэж гэмтээгүй бөгөөд машиныг нь дараа нь олсон байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #жо байден, #Наоми Байден, #Нууц албаны машин, #машины хулгай,