“ХИГАШИКАВА-ФОТО ФЕСТИВАЛЬ” нь Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.
Фестивалийг Япон улсын Хигашикава хот, ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо, ХИГАШИКАВА ХОККО гакүэн /коллеж/-оос зохион байгуулж, Япон улсын гадаад харилцааны яам, Оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яамд, “Канон Маркетинг Жапан” ХХК дэмжин хамтран ажиллаж байна.
Фестивалийн удирдамж:
• Хөтөлбөрт Улаанбаатар хот болон аймаг, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно.
• Багийн гишүүд гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагатай болох сонирхолтой байх.
Бүтээлд тавих шаардлага:
Сэдэв: * The Charm of Your Region/Миний нутгийн сайхан
Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх
• Бүтээлийн нэр, огноо, байршлыг хавсаргах.
• JPEG буюу jpg өргөтгөлтэй байх
• Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 pixel, 300 dpi нягтралтай байх.
Шалгаруулалт:
1-р шалгаруулалт: 2024 оны 3 сарын 28
- 1-р шалгаруулалтын заасан хугацаанд бүтээлээ илгээсэн бүх баг, сурагчдыг тэнцсэнд тооцно.
2-р шалгаруулалт: 2024 оны 4 сарын 28
- 2-р шалгаруулалтад үнэгүй гэрэл зургийн зөвлөгөө, сургалт өгч дадлага зураг авалтын даалгавар өгсний үндсэн дээр баг, сурагчдын гэрэл зургийн чадварыг харгалзан шилдгийг шалгаруулна.
3-р шалгаруулалт: 2024 оны 5 сарын 1
*2-р шалгаруулалтад тэнцсэн шилдэг 3 багаас сурагчдын өөрсдийн сонгосон бүтээлийг мэргэжлийн шүүгч гэрэл зурагчдад танилцуулж тус үнэлгээгээр шилдэг 1 багийг шалгаруулна.
Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Эцсийн шалгаруулалтыг шалгарсан багийн эцэг эхтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх аж.
Жич: Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн гэрэл зургийн уралдаан төдий бус гэрэл зургаар дамжуулж дунд болон ахлах ангийн сурагчдын багийн хамтын ажиллагааг дэмжих, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.
Бүтээл хүлээж авах хугацаа:
2024.02.28–2023.04.28
Бүтээлийг higashikawa.mgl@gmail.com э-мэйл хаягаар хүлээн авна.
Фестивалийн зохион байгуулагдах хугацаа
Хэзээ: 2024.8.19- 8.25 /7 хоног/
Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хот
Фестивальд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардлыг зохион байгуулагч тал 100% хариуцах ажээ.