Австрали улсад ковидтой холбоотой энэ жилийн анхны нас баралт бүртгэгдлээ

Австрали улсад энэ жилийн анхны коронавирусийн шалтгаантай нас баралт бүртгэгдлээ. Эрх баригчдын мэдээлснээр гэр бүлийн хүрнээсээ вирусийн халдвар авсан 90 гаруй настай эмэгтэй Сидней хотод нас баржээ. Энэ нь тус мужийн 57 дахь нас баралт, мөн сүүлийн 10 сарын хугацаан дахь анхны нас баралтын тохиолдол юм.
Мөн Их Сидней, Воллонгонг, Төв эрэг орчмын таван сая гаруй оршин суугчдыг хамарсан хөл хориог баасан гарагт цуцлах ёстой байсан ч нөхцөл байдлын улмаас долдугаар сарын 16 хүртэл сунгахаар болсон байна.
Австралид цар тахал эхэлснээс хойш 911 нас баралт, 31,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Түүнчлэн австраличуудын 10 хүрэхгүй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд вакцины нийлүүлэлт муу байгаагаас үүдэн жилийн эцэс хүртэл иргэд нь вакцинд бүрэн хамрагдаж чадахааргүй байна.
Эх сурвалж: BBC

Хариулах