Гэрэл зургийг MPA.mn

УЦУОШГ-аас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, Нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 

Уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлж БОАЖЯ-ны албан хаагчид НЭГ ӨДРИЙН ЦАЛИН хандивлаж, хаваржилт хүнд байгаа аймаг, сумын малчдад өвс тэжээл, шатахууны дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Мөн харьяа 87 газрын 3191 албан хаагчдыг МАЛЧДАД ТУСЛАХ АЯН-д нэгдэхийг уриаллаа. Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам  гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

#БОАЖЯ, #Малчдад туслах аян,