СПОРТ

Уимблдоны хосын төрөлд Хорватын тоглогч Мектич, Павич нар ялагчаар тодорчээ

Уимблдоны шигшээ тоглолтод Хорватын теннисчид Никола Мектич, Мате Павич нар Испанийн тоглогч Марсель Гранольерс, Аргентины теннисчин Орасио Себальос нарыг ялжээ.

Өдгөө 28 настай Павич Их Дуулгын тэмцээний хосын төрөлд тийнхүү 3 дахь удаагаа ялагч болжээ. Өмнө нь тэрбээр Австралийн нээлттэй тэмцээнд тус улсын тоглогч Оливер Марахтай хамтран түрүүлж байсан бол Америкийн нээлттэй тэмцээнд Бразилын тоглогч Бруно Соарестой хамтарч, ялагч болж байсан аж.

Харин Мектичийн хувьд Их дуулгын тэмцээнд ялалт байгуулсан нь анхны удаагийх юм. Их дуулга тэмцээний хосын төрөлд гаргасан хамгийн сайн үзүүлэлт Мектичийн хувьд 2020 оны Америкийн Нээлттэй тэмцээний шигшээд шалгарч үлдсэн явдал байв.

Талбайн теннисний энэ улирлын гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон” Их Британийн Лондон хотноо болж байна. Тэмцээний нийт шагналын сан 40 сая евро юм. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet