АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп НАТО-ийн дүрэмд зааснаар өөрт ногдох зардлаа гаргаагүй гишүүн орнуудыг Вашингтон хамгаалахгүй байж магадгүй гэж мэдэгдсэнээс хэд хоногийн дараа Европын орнууд эвслийн зардлын зорилтоо биелүүлж эхэлснийг эвслийн тэргүүн мэдэгдэв.
Эвслийн Европ дахь гишүүн орнуудын батлан хамгаалахын салбарт зарцуулсан төсөв 2023 онд ДНБ-ий 1.85%-тай тэнцэж байсан бол энэ жил нийтдээ 380 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж 2%-д хүргэхээр төлөвлөснийг НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгджээ.
Бямба гарагт Трамп хангалттай зардал гаргахгүй байгаа НАТО-ийн холбоотнуудыг Оросын түрэмгийллээс хамгаалахгүй гэж мэдэгдсэн нь Европчуудыг цочирдуулсан юм. Эвслийн 31 гишүүн ДНБ-ийхээ 2%-ийг батлан хамгаалахад зарцуулах үүрэг хүлээсэн боловч зарим холбоотнууд үүнийг биелүүлдэггүй байна.
Гэсэн ч 2014 онд Оросын арми Украины өмнөд хэсгийн Крымийн хойгийг өөртөө нэгтгэж, Украины зүүн нутгийн Донбасст нэвтэрснээс хойш НАТО-ийн холбоотнууд батлан хамгаалахын зардлаа тогтмол нэмэгдүүлж байгаа.
Тэгвэл Столтенберг Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр “Энэ жил 18 холбоотон улс ДНБ-ийхээ 2%-ийг батлан хамгаалахын салбартаа зарцуулна гэж найдаж байна” гэж хэлээд, Орос Украины эсрэг хоёр жил үргэлжилсэн дайны дараа цэргийн нийт зардал дахин дээд амжилт тогтоож байгааг тэмдэглэжээ.
НАТО-ийн сайд нарын уулзалтын өмнө Столтенберг Трампын тайлбартай холбоотой сэтгүүлчдийн асуултад “Өөрийн аюулгүй байдалд батлан хамгаалах эвсэл ямар чухал болохыг АНУ мэддэг. АНУ хэзээ ч ганцаараа дайн хийж байгаагүй” гэж хариулсан байна.
Цааш нь “Бидний сонсож буй шүүмжлэл бол НАТО-ийн тухай биш, харин НАТО-ийн холбоотнууд хангалттай мөнгө зарцуулдаггүй тухай юм. Европын холбоотнууд цэргийн зардлаа өсгөхөөр төлөвлөсөн нь энэ мессежийг сонссоны нотолгоо” гэж нэмж хэлжээ.
Столтенберг энэ үеэр мөн Украинд олон тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх тухай багц төслийг батлахыг Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд уриалаад, хэрэв Орос дайнд ялбал Хятад улс “зориг орох” болно гэж хууль тогтоогчдод анхааруулав.
“Энэ бол буяны ажил биш. Энэ бол бидний аюулгүй байдалд оруулах хөрөнгө оруулалт.”
Эх сурвалж: Reuters

#Доналд Трамп, #европ, #Нато, #Йенс Столтенберг,