"Шинэ сэргэлт-Чингэлтэй" дүүргийн МАН-ын хорооны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Энэ үеэр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тухай сургалтыг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Шинэ сэргэлтийн бодлогын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, Анхдагч датанд боловсруулалт хийж, үр дүнтэй ажиллах нь сэдвээр МАН-ын дэргэдэх Стратеги академи секторын эрхлэгч П.Түмэнцэцэг, Цахим намын бүртгэлийн тухай сургалтыг МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан нар явуулж, намын шат шатны ажилтнууддаа мэдээлэл өгч, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар шинээр хэрэгжиж эхэлсэн Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орсон талаар тодорхой мэдээлэл өгсөн. Манай улс энэ жил анх удаа 124 гишүүнийг парламентад сонгох түүхэн сонгуулийг явуулна. Өмнө нь тойргийн хэсгийн хороонд хоёр ухуулагч ажилладаг байсан бол ухуулагчийн тоо цөөрсөн, нэр дэвшигчдийн самбарыг нэгдсэн журмаар танилцуулдаг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд орсныг Б.Баярбаатар дарга онцлов.

Шинэ Сэргэлтийн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэн, бүс нутаг, орон нутагт бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд байгаа. Урт хугацаандаа улс орны ирээдүйд өгөөжөө өгөх үр дүнг хүлээж байгаа эдгээр төслүүдийн үр дүнд 2030 он гэхэд зэс, нүүрс баяжуулах үйлдвэрүүд, газрын тос боловсруулах, дамжуулах зэрэг томоохон үйлдвэрүүд баригдах эерэг хүлээлттэй байгаа юм.

Бид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээс дүүрэгт нь хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт болон цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Чингэлтэй дүүрэг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа ажлуудаа товчхон танилцуулахгүй юу?

-Манай дүүргийн хувьд хэд хэдэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт эрүүл мэндийн салбарт үсрэнгүй өөрчлөлт гаргах, гуравдугаарт дэд бүтцийн байгууламжуудыг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй хүртээмжтэй болгохоор зорьж байна. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой, хүний оролцоогүй хурдан шуурхай хүргэх боломжийг олгох ажлуудыг хийж байгаа.

-Танай дүүргийн хувьд багагүй хэсэг нь гэр хороолол. Гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтөд ямар бодлого барьж байна вэ?

-Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажилд багагүй анхаарч байгаа. Эхний ээлжинд 14, 18 дугаар хороо буюу иргэдийн сайн мэддэгээр Таван буудал, Долоон буудал орчмыг барилгажуулна. Бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан. Газар чөлөөлөлт одоогоор өргөн хүрээтэй хийж байгаа. Чөлөөлсөн газруудыг үр ашигтай, барилгажилтыг иргэдэд тав тухтай, зай талбайгаар хангасан хотхон маягаар анхнаас нь зөв  төлөвлөлттэй байхаар зохион байгуулж байна.

-Төрийн үйлчилгээг хял­баршуулах тухайд багагүй анхаарч байгаа гэсэн. “ХурДан” системийг нэвтрүүлж байгаа гэсэн үг үү?

-Манай дүүргийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр шуурхай ажиллаж байна. Хороодод байгаа цахим киоскийн тоог эрс нэмэгдүүллээ. Ингэснээр, төрийн албан хаагч, бүртгэлийн ажилтнуудад ирдэг ачаалал эрс буурсан. Иргэн заавал хүнээр дамжиж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй болсон. Цаашид төрийн “Хур”, “Дан” гэсэн хоёр цахим үйлчилгээг иж бүрнээр нь дүүрэгтээ нэвтрүүлэхээр бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сар гэхэд “ХурДан” үйлчилгээ бүрэн хэрэгжинэ.

-Дүүргийн Засаг даргын хувьд Чингэлтэйн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Ковидын дараа улс орны эдийн засаг амаргүй байгаа. Гэсэн хэдий ч төсвийн сахилга батыг мөрдөх, үргүй зардлыг бууруулах, орлогын бололцоотой эх үүсвэрүдийг нэмэгдүүлэх чиглэлд багагүй анхаарч байна. Дүүрэг бол Хотын төсвийг бүрдүүлэхэд тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ манай Чингэлтэйчүүд бүрэн дүүрэн биелүүлж байна. Өөрсдийн орлогынхоо хүрээнд бүрдүүлсэн төсвөөр бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэх, иргэнд хэрэгтэй төрийн үйлчилгээг санхүүжүүлэх чиглэлд илүү анхаарч ажилладаг. Товчхондоо эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч төсвийн хувьд алдагдалгүй, үр ашигтай ажиллаж байна. Мэдээж үүнд татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн маань оролцоо, хувь нэмэр хамгийн гол үүрэгтэй.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)

#онцолсон, #Н.Батсүмбэрэл:,