Оросын битүүмжилсэн хөрөнгийг Украинд хөрөнгө босгохын тулд барьцаа болгон ашиглах нь хууль бус бөгөөд олон жилийн маргаан дагуулна гэж Кремль барууныханд анхаарууллаа.
“Их долоо”-ийн бүлэг Украинд туслах зорилгоор худалдсан өрийн барьцаанд Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах төлөвлөгөө боловсруулсан талаар өнгөрсөн бямба гарагт “Financial Times” сонин мэдээлсэн байна. “Bloomberg” мөн энэ төлөвлөгөөний талаар мэдээлжээ.
Өнөөдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос нийтлэлүүдийн талаар асуухад “Эдгээр хэвлэл бодит байдалтай хэр нийцэж байгааг бид хараахан мэдэхгүй байна. Үнэхээр ийм төлөвлөгөө байгаа юу? Энэ талаар албан ёсны мэдэгдлийг хүлээх нь чухал. Харамсалтай нь хамгийн найдвартай хэвлэлүүд ч албаар ч бай, санамсаргүй ч бай маш их алдаа гаргадаг гэдгийг бид мэднэ” гэж хариулсан байна.
Гэхдээ Оросын хөрөнгийг авах гэсэн аливаа оролдлого нь олон жилийн хууль эрх зүйн асуудал дагуулна гэж анхааруулав.
“Мэдээж Оросын Холбооны Улс ийм шийдвэрүүдийг эсэргүүцэх болно, бид өөрсдийн эрх ашиг, хууль бусаар хураагдсан хөрөнгөө хамгаалах болно. Бусдын өмчид халдах нь эдийн засгийн тогтолцооны бүх үндэс, тэр дундаа эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх улс орны эдийн засгийн тогтолцоог нураах болно” гэж Песков хэлжээ.
“Шийдвэр гаргагчид ч эдгээр үр дагавар зайлшгүй гарахыг ойлгож байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Бид маш анхааралтай ажиглах болно.”
Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Украин руу цэргээ оруулсны дараа АНУ болон түүний холбоотнууд Оросын төв банк болон Сангийн яамтай гүйлгээ хийхийг хориглож, барууны орнууд дахь Оросын 300 тэрбум долларын хөрөнгийг битүүмжилсэн.
Хэрэв Оросын хөрөнгийг хураавал хариуд нь АНУ, Европ болон бусад улсын хөрөнгийг хураана гэж Кремль тухайн үед анхааруулж байв.
Эх сурвалж: Reuters

#Дмитрий Песков, #Кремль, #ОРос, #Оросын битүүмжилсэн хөрөнгө, #барууны орнууд,