Технологийн дэвшил, хиймэл оюун ухаан санхүүгийн төлбөр тооцооны хэлбэрт том өөрчлөлт авч ирж байна. Дэлхийн улс орнууд бизнес моделиудаа шинэчилж үүсч буй боломжуудын давуу талыг ашиглах, сөрөг нөлөөллөөс хэрэглэгчдээ хамгаалах ажлуудыг цаг алдалгүй зохион байгуулж байна.
Монгол улсад тулгамдаад буй хил дамнасан төлбөр тооцооны асуудлыг нааштай шийдвэрлэх үүднээс цахим төлбөр тооцооны гол тоглогчдын нэг Visa компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес болон, “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтуудын үр дүнд “Apple pay” 7 – р сарын 1 – ний дотор Монголд үйл ажиллагаагаа нэврүүлэхээр тохиролцлоо. Мөн “Apple pay” – тай хосолсон Visa картын үйлчилгээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах боломжтой талаар Сан-Франциско дахь “Visа”компанийн төв оффист зохион байгуулагдсан уулзалтын үеэр онцоллоо.
“Apple pay” нь 2014 онд танилцуулагдсан цагаасаа эхлэн Iphone хэрэглэгч 800 сая гаруй хэрэглэгчид үйлчилж буй цахим төлбөр тооцооны систем юм. Харин “Visа” бол дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн зөвхөн дебит кредит кард үйлдвэрлэгчээс гадна цахим төлбөр тооцооны технологиор тэргүүлэгч компани юм.
Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид Amazon, eBay, Alibaba болон бусад платформуудаар дамжуулан цахим худалдаа хийх, санхүүгийн харилцаанд орох тохиолдол ихсэж байна. Гэсэн хэдий ч цахим худалдааны гүйлгээний ихэнх нь төлбөрийн картаар хийгддэг бөгөөд олон улсын төлбөрийн шийдлүүд төлбөр авах үйлчилгээг Монгол улсад үзүүлдэггүй нь боломжийг ихээр хааж байна.
Хил дамнасан төлбөрийн үйлчилгээ илүү хурдан, хямд, ил тод, хүртээмжтэй байх нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд өргөн хүрээтэй, үр өгөөжтэй байхын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжих юм.