Украин АНУ-д үйлдвэрлэсэн “ATACMS” пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгсний хариуг заавал өгөх болно гэж Кремль пүрэв гарагт мэдэгдэв.
Украин Азовын тэнгис дэх цэргийн нисэх онгоцны буудал руу АНУ-д үйлдвэрлэсэн “ATACMS” баллистик пуужин харвасан явдал нь Москваг Украин руу дахин туршилтын дунд тусгалтай хэт авиан пуужин харвахад хүргэж болзошгүй гэж лхагва гарагт анхааруулсан.
Оросын Батлан хамгаалах яам “Барууны алсын зайн тусгалтай зэвсгийн дайралтад хариу өгөхгүй өнгөрнө гэж үгүй бөгөөд зохих арга хэмжээг авах болно” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Гэхдээ яг ямар хариу өгөх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
Тэгвэл өнөөдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Оросын Батлан хамгаалах яамны өчигдөр хийсэн хоёрдмол утгагүй, шууд мэдэгдлийг сануулмаар байна. Зохих байдлаар хариуг нь өгөх болно. Гэхдээ заавал хариу өгнө гэдгийг санаарай” гэж мэдэгдсэн байна.
Орос улс арваннэгдүгээр сарын 21-нд Украин руу “Орешник” нэртэй дунд тусгалтай хэт авиан баллистик пуужин харвасан нь АНУ, Их Британид үйлдвэрлэсэн пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгснийх нь хариу болохыг Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж байсан.
Лхагва гарагт АНУ-ын албаны хүн мөн Оросыг ойрын өдрүүдэд Украины эсрэг дахин хэт авиан баллистик пуужин харваж магадгүй гэж ч анхааруулсан ч Вашингтон “Орешник”-ийг дайны явцад өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй байгааг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters