Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар Парисын иргэд том оврын суудлын автомашины зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлэхийг дэмжсэн байна.
Санал асуулгад оролцсон Парисын иргэдийн 54.5 хувь нь энэ арга хэмжээг дэмжсэн бол 45.5 хувь нь эсэргүүцжээ. Албан ёсны дүнгээс харахад сонгогчдын ердөө 5.7 хувь нь хотын захиргаанаас зарласан санал асуулгад оролцсон байна.
Гэсэн ч “том хэмжээтэй, илүү бохирдол ялгаруулдаг” автомашинуудыг цөөлөх зорилгоор 1.6 тонн ба түүнээс дээш жинтэй автомашины зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлж, нэг цагт 18 евро (19 доллар) болгохыг хотын иргэд дэмжсэн гэж хотын захиргаа үзжээ.
Шинэ тариф нь 2 тонн ба түүнээс дээш жинтэй цахилгаан машинд мөн хамаарна.
Хотын дарга Энн Хидалго “Байгаль орчныг гай зовлон авчрагч эх үүсвэр гэж сурталчилж байгаа энэ үед бид байгаль орчны талаар чухал асуудлыг хөндсөндөө баяртай байна. Энэ бол Парис хот энэ хөдөлгөөнийг эсэргүүцэж буй нэг хэлбэр юм” гэж мэдэгджээ.
Хидалгогийн удирдлага дор Парисын гудамжнууд өөрчлөгдөж, 2020 оноос хойш 84 километр дугуйн зам бий болж, цар тахалтай холбоотой хөл хорионы төгсгөлөөс 2023 он хүртэл унадаг дугуйн хэрэглээ 71%-иар өссөн гэж хотын захирагчийн албанаас мэдэгдэв.
Гэсэн ч шинэ өөрчлөлт нь жолооч нарыг илүү ихээр бухимдахад хүргэж байна. Сүүлийн үед Францад жийп машины хэрэглээ улам бүр нэмэгдэж, ялангуяа гэр бүлүүдийн хувьд том оврын автомашин нь түгээмэл сонголт болоод байгаа юм.
37 настай Лауре Пикард “Өдөрт ойролцоогоор 200 евро гарна гэсэн үг. Энэ бол маш өндөр дүн. Амьжиргааны зардал улам л нэмэгдээд байна” гэж хэвлэлд ярьжээ. Түүний гэр бүл хот дотор машинаа ашиглахгүй ч баяр наадам, амралтын өдрүүдээр хотоос гарахад машин нь хэрэгтэй болохыг тэрээр тэмдэглэв
“40 millions d'automobilistes” жолооч нарын лобби бүлэг хүссэн тээврийн хэрэгслээ ашиглах эрх чөлөөг дэмжих уриалга гаргасан байна.
“Байгаль орчны асуудлаар шалтаглан бидний эрх чөлөөнд халдаж буй эдгээр халдлагыг тууштай эсэргүүцэх ёстой. Хэрэв бид үүнийг одоо зогсоохгүй бол хот суурин газар болон автомашиныг эсэргүүцдэг цөөнхөөр удирдуулсан энэ үндэслэлгүй бослого бусад хотуудад тархах болно” гэж тус бүлэглэл мэдэгджээ.
Парисчууд мөн жил хүрэхгүй хугацааны өмнө цахилгаан скутерийг хориглох саналыг дэмжсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Парис, #Франц, #жийп машин, #том оврын автомашин, #зогсоолын төлбөр,