ДЭЛХИЙН МЭДЭЭ

Талибууд Афганистаны газар нутгийн 85 хувьд хяналтаа тогтоосон гэж мэдэгджээ

Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны 398 хошууны 167-г нь эзлэн авсан гэж мэдэгджээ.

“Сүүлийн хоёр сарын хугацаанд талибууд 400 шахам хошууны 167-г нь эзэлж, өнгөрсөн шөнө Херат, Забул мужуудын хоёр хошууг хяналтдаа авсан. Манай можахедууд нийт 169 хошууг эзлэн аваад байна” гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Ингэснээр Афганистаны газар нутгийн 85 хувьд нь хяналтаа тогтоосон гэж талибууд мэдэгдэж байгаа юм. 

Харин Афганистаны Засгийн газар дээрх мэдээллийг няцаасан байна. Тус улсын аюулгүй байдал, батлан ​​хамгаалах салбарын төлөөлөгч, генерал Ажмал Шинфари хэлэхдээ, энэ газрууд зэвсэгт бүлэглэлийн дайралтад өртөөгүй бөгөөд Засгийн газрын цэргүүд хошуудын төлөөх байлдаанд тактикийн ухралт хийсэн гэжээ. Түүний хэлснээр, цэргүүд саяхан 14 хошууг эргүүлэн авсан байна.

Афганистаны Засгийн газрын цэргүүд болон “Талибан” хөдөлгөөн хоорондын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Талибууд хөдөө орон нутагт томоохон газар нутгийг эзлэн авч, томоохон хотууд руу давшиж эхэлжээ. АНУ-ын цэргүүд гарахтай зэрэгцэн Афганистаны дотоотын байдал улам тогтворгүй болсон байна.  

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet