Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж, хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхүүд усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсацыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болголоо.
Мөн Хөвсгөл аймгийн Галт, Рашаан, Рэнчинлхүмбэ сумын зүүн урд хэсгээр шар ус хальж эхэлсэнтэй холбогдуулан 500 м газарт 90 см өндөртэй далан босгосон.
Халиа дошин үүссэний улмаас мал, амьтны сэг зэмээр дамжин халдварт өвчин халдварлах, гэр, байшин эвдэрч улмаар иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна суурин газарт жорлон, бохир хальснаас гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй юм.

#онцолсон, #обег, #халиа тошин, #Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, #Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол, #Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой,