Баасан гарагт тариаланчид Парис хотыг хойд Лилль хот, Бенилюкс, Их Британитай холбодог Францын гол хурдны замуудын нэгийг хааж, олон километр замын түгжрэл үүсгэсэн байна.

Энэ нь улс даяар өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн Францын нийслэлийг тойрсон замын хөдөлгөөнд саад учруулсан анхны томоохон тохиолдол болжээ.

Тариаланчдын үйлдвэрчний эвлэлүүд засгийн газрыг хүнсний үнэ хямд байгаа энэ үед төрийн хэт зохицуулалтыг даван туулахад нь хангалттай туслаагүй гэж буруутгаж, шахалт үзүүлэхээр Парис хот болон түүний эргэн тойрны замыг хаах уриалга гаргасан байна.

Үдээс хойш тракторын цуваа нийслэл орчмын замын хөдөлгөөнийг саатуулж болзошгүй байгаа тул засгийн газар тариаланчидтай үүссэн хурцадмал байдлыг намжаахаар яарч байна.

FNSEA үйлдвэрчний эвлэлийн Парисын дахь салбар нь хотын захыг төв хэсэгтэй холбодог гол хурдны замууд руу чиглэсэн 11 газарт хаалт байгуулахаар төлөвлөжээ.  

Тээврийн яамны онлайн үйлчилгээ үзүүлэгч Bison Fute”-ын мэдээлснээр өглөөний байдлаар Парисын хойд талын А1 замын түгжрэл 4 орчим километр үргэлжилж байжээ.

Тариаланчид мөн өглөө эрт Парисын өмнөд хэсэгт байрлах Эссонн орчмын замд хаалт тавьсан байна.

Засгийн газар яаралтай арга хэмжээ авах төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулах бол Ерөнхий сайд Габриэль Аттал үдээс хойш мэдэгдэл хийхээр болжээ.

Эх сурвалж: Reuters

#Парис, #Тариаланчид, #Франц, #хурдны зам, #эсэргүүцлийн жагсаал,