Мягмар гарагт Туркийн парламент Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг баталж, өрнөдийн цэргийн эвслийг өргөжүүлэхэд тулгараад байсан хамгийн том саад бэрхшээлийг арилгалаа. 

Ерөнхийлөгч Тайип Эрдоганы эрх баригч эвсэл олонхыг бүрдүүлдэг Туркийн ерөнхий ассамблей 287-55 саналаар Шведийн хүсэлтийг зөвшөөрсөн байна.

Тус холбоонд элсэх хүсэлтэй орнуудын өргөдлийг НАТО-ийн бүх гишүүн баталснаар хүчин төгөлдөр болдог. Харин Швед, Финланд улс 2022 онд эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргахад Турк хоёр улсыг террорист бүлгүүдийг дэмждэг гэж үзээд, эсэргүүцсэн юм. 

Хожим өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Турк Финландын гишүүнчлэлийг дэмжсэн ч Шведийн хүсэлтийг хойшлуулсан. Унгар улс мөн Шведийн саналыг хүлээж авахаас татгалзсаар байна.

Бид эвслийн таслан зогсоох хүчин чармайлтыг сайжруулахын тулд НАТО-г өргөжүүлэхийг дэмжиж байна... Финланд, Шведийн терроризмтой тэмцэх хандлага нь манай бусад холбоотнуудад үлгэр жишээ болно гэж найдаж байна гэж парламентын гадаад харилцааны комиссын дарга, эрх баригч АК намын гишүүн Фуат Октай хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.

Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром Туркийн парламентын шийдвэрийг сайшаагаад Бид одоо Ерөнхийлөгч Эрдоганыг соёрхон батлах баримт бичигт гарын үсэг зурахыг тэсэн ядан хүлээж байна гэж мэдэгдэв.

Эрдоган ойрын өдрүүдэд уг хуульд гарын үсэг зурах төлөвтэй байна. Ингэснээр Унгар улс Шведийн гишүүнчлэлийг зөвшөөрөөгүй цорын ганц гишүүн орон болох юм. 

Орбан Шведийн төлөөлөгчдийг Унгарт айлчилж, тус улсыг НАТО-д элсүүлэх асуудлаар хэлэлцээр хийхийг урьснаа мягмар гарагт мэдэгдсэн байна. Унгарын парламент хоёрдугаар сарын дунд үе хүртэл завсарласан байгаа.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Туркийн алхмыг сайшаагаад, Би Унгар улсыг үндэсний соёрхон батлах үйл явцыг аль болох хурдан дуусгана гэж найдаж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#турк, #Швед, #НАТО-ийн гишүүнчлэл,