Оросын баруун хойд хэсгийн Ленинград мужийн эрх баригчид орон нутгийн эрчим хүчний дэд бүтцийг онилсон цохилтуудын дараа 2 сая гаруй хүн амтай бүс нутаг дахин нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж болзошгүй байгааг ням гарагийн орой анхаарууллаа.
Ленинград мужийн хэвлэлийн алба “Бүх дүүргийн дэд бүтцийн чухал объектуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Мөн “Аюулгүй байдлын алба болон хууль сахиулах байгууллагууд ойролцоох нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоц илрүүлсэн тохиолдолд устгах тушаал авсан” гэжээ.
Даваа гарагт бүс нутгийн эрх баригчид төрийн мэдлийн “РИА Новости” агентлагт мэдээлснээр өмнөх шөнө нь Ленинград мужид нисгэгчгүй онгоцтой холбоотой ямар нэгэн осол гараагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт байрлах газрын тос, байгалийн хийн байгууламжуудад хэд хэдэн гал гарсан юм.
Мөн ойролцоох Санкт-Петербург хот бараг хоёр жилийн өмнө Орос Украин руу цөмрөн орсноос хойш анх удаа халдлагад өртөв.
Эдгээр халдлагын хариуцлагыг Киев хүлээсэн.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Ленинград, #нисгэгчгүй онгоцны цохилт, #өндөржүүлсэн бэлэн байдал,