Ням гарагт нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Оросын эрчим хүчний “Новатек” компани Балтын тэнгисийн түлш экспортлох томоохон терминалынхаа зарим үйл ажиллагааг түдгэлзүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Санкт-Петербург хотоос баруун тийш 170 километрийн зайд Финландын буланд байрладаг “Усть-Луга” цогцолбор нь газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэхэд ашиглагддаг. Энэ нь тогтвортой хийн конденсат буюу хөнгөн газрын тосны төрлийг хөнгөн ба хүнд нафта, керосин, дизель түлш болгон боловсруулж далайгаар тээвэрлэдэг.
Энэ тасалдал хэр удаан үргэлжлэх, боомтын гадаа хэдэн танкер сул зогсох, олон улсын эрчим хүчний зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байв.
Ленинградын ойр орчмын дэд бүтцийн чухал объектуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, аюулгүй байдлын алба болон хууль сахиулах байгууллагуудад нисгэгчгүй онгоц ирүүлсэн тохиолдолд устгах тушаал өгсөн болохыг мужийн захиргаа мэдэгдэв.
“Интерфакс-Украин” агентлагийн нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлснээр Украины аюулгүй байдлын албаны явуулсан тусгай ажиллагааны үр дүнд терминалд гал гарсан байна.
“Уст-Луга нефтийн терминал ... дайсны хувьд чухал байгууламж юм. Тэнд түлш боловсруулахаас гадна Оросын цэргүүд руу эндээс түлш нийлүүлдэг. Ийм терминалд амжилттай цохилт өгөх нь дайсанд эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй, Оросын армийн түлшний логистикийг ихээхэн хүндрүүлнэ” гэж эх сурвалж хэлжээ.
Оросын талаас терминалд гарсан галын шалтгааныг мэдээлээгүй ч шингэрүүлсэн хий үйлдвэрлэгч “Новатек” компани мэдэгдэлдээ “гадны нөлөө”-өөс болсон гэж дурдсан байна.
Ленинград мужийн амбан захирагч Александр Дрозденкогийн мэдэгдсэнээр Усть-Луга терминалд хүний амь эрсдээгүй, бүх ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ.
Оросын мэдээллийн агентлагууд хоёр агуулах, нэг шахуургын станц эвдэрсэн ч галыг бүрэн унтраасан гэж мэдээлэв.
Түүнчлэн ням гарагт Украины зүүн хэсэгт орших Оросын мэдэлд байдаг Донецк хотод энгийн иргэд их бууны цохилтод өртөж, дор хаяж 27 хүн амиа алдсан болохыг Оросоос томилогдсон бүс нутгийн захирагч мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Ленинград, #нисгэгчгүй онгоцны цохилт, #Усть-Луга терминал, #Новатек компани,