СОЁЛ УРЛАГ

“Сүүдэр” анимейшнийг “Канн”-ын кино наадамд танилцууллаа

Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн, жүжигчин А.Баярцэцэгийн продюсероор ажилласан “Сүүдэр” богино хэмжээний анимейшнийг “Канн”-ын кино наадамд танилцуулжээ. Энэ талаар А.Баярцэцэг “Сүүдэр” богино хэмжээний анимейшнийг Каннын кино наадмын богино хэмжээний киноны маркетад (уралдаант бус) танилцуулж байна. Есөн орны 55 уран бүтээлч дэлхийн өнцөг булан бүрээс сайн дураараа оролцож энэхүү анимейшнийг бүтээсэн” гэжээ.

Зургаан сарын хугацаанд уран бүтээлчид зайнаас хамтран ажиллаж шинэ бүтээлийнхээ ард гарсан бөгөөд ерөнхий найруулагчаар М.Аззаяа ажилласан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet