Өдөр бүр нэг шил ба түүнээс дээш хэмжээгээр 100%-ийн жимсний шүүс уух нь хүүхэд болон насанд хүрэгчдийн дундах таргалалтад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүгнэлт мягмар гарагт “JAMA Pediatrics” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
“Шүүстэй холбоотой нэг үндсэн асуудал бол хэмжээ юм; Жимс жимсгэнийг шүүс хэлбэрээр хэрэглэснээр тун хэтрүүлэх магадлалтай” гэж судалгааны хамтран зохиогч, хоол тэжээлийн тэргүүлэх судлаач доктор, мөн Харвардын T.Х.Чаны нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологи, хоол тэжээлийн профессор, Бостон дахь Харвардын Анагаах Ухааны Сургуулийн анагаах ухааны профессор Уолтер Виллетт хэлэв.
Жишээлбэл, хүн ихэнхдээ гурван ширхэг жүржийг дараалан иддэггүй ч нэг аяга жүржийн шүүсийг минутын дотор уудаг бөгөөд үүнд ойролцоогоор гурван жүрж агуулагддаг байна. Магадгүй зарим хүн нэг аяганы араас дахин хэдэн аягыг уудаг.
“Энэ нь их хэмжээний калори бөгөөд цусан дахь глюкозыг огцом нэмэгдүүлэхэд хүргэдэг” гэж Виллетт тайлбарлажээ.
Цаг хугацааны явцад, цусан дахь хэт их сахарын хэмжээ нь инсулины эсэргүүцэл, бодисын солилцооны синдром, чихрийн шижин, зүрхний өвчин, таргалалт болон бусад архаг өвчлөл үүсгэхэд хүргэдэг байна.
Хүүхдүүдийн дунд таргалалт, шүдний цоорол нэмэгдэж байгаатай холбогдуулан Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи эцэг эх, асран хамгаалагчдад 1-ээс доош насны хүүхдэд шүүс өгөхөөс бүрэн татгалзаж, 1-3 настнуудад өдөрт дээд тал нь 110 грамм, 4-6 настнуудад өдөрт 170 грамм шүүс өгөхийг зөвлөжээ.
Мөн “Хүүхэд тань ердийн хоол идэж чаддаггүй л бол жимс, хүнсний ногоог бүтнээр нь идүүлэхийн оронд шүүс өгөх нь эрүүл мэндийн ямар ч ач холбогдолгүй” гэж судалгаанд оролцоогүй Америкийн Хүүхдийн Академийн хоол тэжээлийн хорооны гишүүн, хүүхдийн дотоод шүүрлийн эмч, доктор Тамара Ханнон хэлэв.
Харин хоол тэжээлийн удирдамжийн дагуу өсвөр насныхан болон насанд хүрэгчид өдөрт дээд тал нь 220 грамм 100%-ийн цэвэр шүүс ууж болох боловч шүүсийг цангаа тайлах эрүүл арга гэж үзэж болохгүй.
“Шүүс нь өдөр тутамд эрүүл мэндэдээ зориулж хэрэглэх зүйл биш, энэ бол хааяа нэг хэрэглэж олох амттан юм. Гэхдээ жимсний шүүс нь олон шалтгаанаар хийжүүлсэн ундаанаас хамаагүй дээр сонголт” гэж “True Health” санаачилгын үүсгэн байгуулагч, урьдчилан сэргийлэх, амьдралын хэв маягийн чиглэлээр мэргэшсэн доктор Дэвид Катз сануулжээ.
Тэгвэл жимсийг бүтнээр нь идэх, шүүс болгож уух хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
“Бүтэн жимс, хүнсний ногоо нь эслэг, нүүрс ус, уураг, өөх тос, эрдэс бодис, амин дэм зэрэг шим тэжээлийн багц хэлбэрээр ирдэг. Ингэж л бидний бие шим тэжээл авах ёстой. Харин шүүс болгосноор эслэгээс нь салгаж, бүтцийг нь өөрчилж буй хэрэг бөгөөд бидний бие үүнийг өөр аргаар боловсруулж, метаболизмд оруулах хэрэгтэй болдог” гэж доктор Ханнон тайлбарлав.
Жишээлбэл, алимыг бүхлээр нь идэх нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэггүй, учир нь жимс жимсгэнэ, зарим хүнсний ногоонд байдаг фруктоз нь аажмаар цус руу ордог. Тэгвэл алимны шүүс нь богино хугацаанд цусыг фруктозоор дүүргэдэг байна.
“Цус чихэрлэг байж болохгүй. Энэ нь эд эрхтэнд аюултай тул бие сахараас хурдан ангижрах хэрэгтэй болдог. Энэ үед элэг сахарын солилцоонд оролцож, эдгээр илчлэгийн ихэнх хэсгийг цусанд оруулахгүйн тулд өөх болгон хувиргадаг.”
Түүнчлэн илчлэгийг хатуу хэлбэрээр хэрэглэх үед тархи эдгээр илчлэгийг бүртгэж, хоол хүнсний хэрэглээгээ тохируулдаг, харин илчлэгийг уувал “цадах мэдрэмжгүй болж, дахин идэж эхэлнэ” гэж Харвардын их сургуулийн T.Х.Чаны нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хоол тэжээлийн хэлтсийн судлаач Васанти Малик хэлэв.
Эх сурвалж: CNN

#судалгаа, #ТАРГАЛАЛТ, #эрүүл мэнд, #100%-ийн жимсний шүүс,