Өнгөрсөн онд Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж байсан Екатерина Дунцова түр саатуулагдаж, хар тамхины шинжилгээ өгснийг ням гарагийн орой “Telegram” дахь “Ateo Breaking” суваг эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Москвагаас баруун хойд зүгт орших Тверь мужаас гаралтай сэтгүүлч, орон нутгийн улс төрч 40 настай Дунцова арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан. Гэвч Сонгуулийн төв хороо бичиг баримт нь алдаатай байна гэх үндэслэлээр арванхоёрдугаар сард түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.
Ням гарагийн өглөө Дунцова болон түүний хамтрагчид Тверьт “Рассвет’ (Үүрийн гэгээ) нэртэй шинэ улс төрийн намын зохион байгуулах хороог томилохоор хуралдсан байна.
“Намын зохион байгуулах хорооны хурлын дараа хууль сахиулах байгууллагын ажилтнууд Дунцовагийн жолоодож явсан машиныг зогсоосон бөгөөд цуснаас нь хар тамхины шинжилгээ авахаар түүнийг хар тамхины төв рүү хүргэж байна” гэж “Ateo Breaking” мэдээлжээ.
“Осторожно Новости” мэдээллийн хэрэгсэл Дунцовагийн ажлын албаны нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан дээрх мэдээллийг баталсан байна.
Дунцова хар тамхи хэрэглэдэггүй тул шинжилгээ өгөхөөс татгалзаагүй гэж “Осторожно Новости” агентлагийн эх сурвалж хэлжээ.
Шинжилгээний хариу сөрөг гарсны дараа Дунцоваг сулласан байна.
Дараа нь Дунцова “Би зүгээр л буруу газар буруу цагтаа байсан” гэж “Baza Telegram” сувагт тайлбар өгчээ.
Эх сурвалж: The Moscow Times

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #ОРос, #нэр дэвшигч,